Монгол судлалын асуудлыг төр ивээлдээ авч бодлогоор дэмжих, үндэсний соёлын баялаг өв сангаа хойч үедээ өвлүүлэх шаардлага тулгарч байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах зарлиг гаргаж, “Монгол судлалыг дэмжих сан”-гийн дүрэм, орон тооны хязгаарыг 6 хүнтэй байхаар баталж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. УИХ-аас энэ оны 17 дугаар тогтоолоороо Монгол судлалын үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулахыг Засгийн газарт даалгасан юм.Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Монгол судлалын үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг баталжээ. Монгол судлалыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй энэ зөвлөлд төрийн байгууллага, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан байна.
Сэтгэгдэл (2)