зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

S&P: Монголын зээлжих зэрэглэлийг дахин бууруулж, банкны салбар эрсдэлтэй гэв

2014-5-06
0
ЖИРГЭХ
“Хаан” “Хас” банкны зээлжих зэрэглэлийн төлөвийг B/сөрөг гэж тодорхойлсон нь дээрх банкуудын үйл ажиллагаанд хэдийнээ нөлөөлж эхэлснийг гэрчилнэ

 

mining

Манай Улсын эдийн засгийн байдал улам хүндэрч байгааг гадаад дотоодын олон үйл явдлууд харуулах боллоо.Эрх баригчдын зүгээс “эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарч эхэлсэн, Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр ойрын 100 өдөрт сэргэнэ” гэж мэдэгдээд байгаа. Гэвч тэднийг ингэж мэдэгдэх хооронд долларын ханш 1805-д хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөөр байна. Үндэсний компаниуд валютын 30 хувийн ханшийн уналтаас тэр хэмжээний алдагдал хүлээсэн гэдгийг эдийн засагчид онцлох болсон. Иймд Засгийн газар тэр хэмжээгээр үндэсний компаниудын алдагдлыг хөнгөвчлөх татварын уян хатан зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй гэдгийг гадаад дотоодын экспертүүд зөвлөх болжээ. Дотоодын эдийн засагт мөнгөний эргэлт удааширч, нийт худалдаа царцанги байдалд орсны хор уршгийг бизнес эрхлэгчид, хувийн хэвшилд ажиллагсад амсаад зогсохгүй нийт макро эдийн засгийн байдалд тун муугаар нөлөөлж эхэлснийг судлаачид онцлох боллоо. Эдийн засаг ингэж хямрахад манай улсын экспортын гол түүхий эдийн үнийн уналт багагүй нөлөө үзүүлсэн ч гол үр дүнг улс төрийн бодлого шийдвэрээс болсон гэдгийг дэлхийн банк, ОУВС-гаас сануулж байгаа.Чингэс бонд, самурай бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 8 орчим сая долларыг төсвөөс гадуур зарцуулсан нь ДНБ-ийн бараг тал орчим хувьтай тэнцэж байгаа аж. Энэ нь төр бизнесийн орчныг муутгаад зогсохгүй, банк санхүүгийн секторын зохистой харицааг алдагдуулж, макро эдийн засгийг тогтворгүй байдалд оруулсан гол хүчин зүйл аж. Их хэмжээний мөнгө зах зээл дээр хяналтгүй гаргаж энэ нь эргээд импортын худалдан авалтанд чиглэгдэхэд тэр хэрэгцээг нь хангах валютын нөөц байгаагүй нь хомсдол бий болгож төгрөгийн ханшийг 30 орчим хувиар унагасан гэдэг дүгнэлтийг хийж байна.

зах зээл

Тэгвэл дотоодод үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг манай улстөрийн нам хүчнүүд сайн, муу гэж дүгнэн маргах зуур дэлхийн санхүүгийн томоохон шинжээчид Монголын эдийн засагт “ улаан гэрэл аслаа” гэдэг мессежийг хөрөнгө оруулагчдад өгөөд эхэлжээ. “Stardart and poors”-ийн шинжээчид манай улсын зээлжих зэрэглэлийг “BB-” байсныг  “+B” болгон бууруулжээ. Үүнийгээ гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буурсан, экспортын салбар уналтанд орсон гэдэгтээ холбон тайлбарлаж байна. Мөн олон улсын зах зээлээс босгосон Засгийн газрын бондууд, төсөв дэхь өрийн дарамтын прогноз ч багагүй нөлөө үзүүлсэн бололтой. Ийнхүү S&P манай улсын зээлжих зэрэглэлийг хоёр дахь удаагаа буулгасныг тайландаа дурьдсан бол дотоодын банк санхүүгийн салбарууд ч эрсдэлд орж эхэлснийг гадны экспертүүд дүгнэх болсон байна.

Монголын Уул уурхайн үндэсний компани болох “Mongolian Mining Corporation /MMC/”-д Худалдаа хөгжлийн банк 40 сая ам.долларын барьцаагүй, богино хугацааны зээл олгоод байгаа нь тус банкны нийт зээлийн 12%-г эзэлж байгаа аж. Тэгвэл “MMC” уг зээлээ төлөх хугацааг дахин хойшлуулсан нь тус улсын уул уурхайн салбар төдийгүй банкны сектор ч эрсдэлтэй байна гэж “Fitch Raitings” онцолсон байна. Хэдийгээр Монгол Улсын банк санхүүгийн салбарт уул уурхайн хэт хамаарал байхгүй ч нийт макро эдийн засгийн байдлаас шалтгаалж эрсдлийн хэмжээ улам өссөөр байгаа гэв. Голомт банкны нийт зээлийн 11 хувийг уул уурхай эзэлж байгаа бол энэ үзүүлэлт “Хаан” банкинд 4 хувь “Хас” банкинд 3 хувийн үзүүлэлттэй байгаа аж. Хэдийгээр макро эдийн засаг муудсан нийт банкны салбарт шууд сөргөөр нөлөөлж эхлээгүй байгаа ч “Хаан” “Хас” банкны зээлжих зэрэглэлийн төлөвийг B/сөрөг гэж тодорхойлсон нь дээрх банкуудын үйл ажиллагаанд хэдийнээ нөлөөлж эхэлснийг гэрчилнэ гэсэн байв. Цаашлаад эдийн засаг муудаж үүнд санхүүгийн секторуудын тогтворгүй байдал нэмэгдвэл Монгол Улсын зээлжих зэрэглэл “B+” ээс буурч хэтийн төлвийг нь сөрөг гэж тодорхойлоход хүрнэ гэдгийг судлаачид онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.91.153)
    энд хэн хариуцлага хүлээх нь сонин биш л дээ. яагаад зөвхөн нэг агентлаг бүхэл бүтэн улсын зээлжих зэрэглэлийг бууруулдаг эрхтэй юм бэ гэдэг л байна дөө
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • ххххххххххх (202.61.97.81)
    Гадныхан биднийг юу гэх нь тийм ч сонин бишээ. Харин ямар зорилгоор ингээд байгааг нь мэдэх л чухал. Юу гэвэл Оюу-Толгой болон бусад томоохон төслүүдийн мөнгийг Монголын банкинд байршуулахгүй гэхдээ л ийм юм хийж байгаа гэж харагдаад байна даа надад.
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • хариуц***** (122.254.127.34)
    Энэ бүхэнд нэг зоригтой хариуцлага хүлээчих аавын хүү алга уу?
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    2 цаг 31 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    2 цаг 54 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    3 цаг 31 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    3 цаг 32 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    3 цаг 56 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    4 цаг 1 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    4 цаг 4 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    4 цаг 21 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    4 цаг 23 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    4 цаг 29 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    4 цаг 44 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    5 цаг 39 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    6 цаг 24 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    7 цаг 0 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    7 цаг 27 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    7 цаг 46 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    8 цаг 10 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    8 цаг 16 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    9 цаг 29 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    9 цаг 47 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК