зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хужиртын сэтгүүлч Б.Ойдовын сумынхаа 80 жилийн ойд зориулсан нийтлэл

2014-5-15
0
ЖИРГЭХ
Манай ангийнхан 1980 онд Хужиртын арван жилийн сургуулийг төгсөх үедээ “Үлдээмж” буюу дурсамжийн дэвтэртээ “2000 онд Хужирт, Хархорин хоёрын хооронд өндөр өндөр барилга баригдаж нэгдсэн том хот болно” гэх маягийн  мөрөөдөл бичдэг байлаа.
    aavМанай ангийнхан 1980 онд Хужиртын арван жилийн сургуулийг төгсөх үедээ “Үлдээмж” буюу дурсамжийн дэвтэртээ “2000 онд Хужирт, Хархорин хоёрын хооронд өндөр өндөр барилга баригдаж нэгдсэн том хот болно” гэх маягийн  мөрөөдөл бичдэг байлаа. Тухайн үед бид бүхэн “Коммунизм” гээч хоосон хийрхэлд бяцхан тархиа угаалгаж байсан болохоор ингэж ихийг мөрөөдөж байсан хэрэг. Мөн 2000 он гэдэг нь тухайн үед их л хол санагдаж байлаа. Гэтэл юун нөгөө коммунизм. 1990 онд коммунизмын хоосон хийрхэл бут ниргэгдэж, төдөлгүй мөнөөх хүсэн хүлээсэн 2000 он маань ч айлчлаад ирлээ. Одоо бүр 2014 он гараад явж байна. Энэ хугацаанд 1980-аад оны мөнөөх “Хужирт, Хархорин хоёр нийлээд том хот болно” гэсэн “утопи” мөрөөдөл маань зангууны үлгэр болж хувирав. Гэхдээ Хужирт нутаг маань бусад газруудыг бодвол явуулын “нинжа” нарт идэгдчихээгүй онгон төрхөөрөө байгаа нь сайшаалтай. Ямар сайндаа л би бээр Хужиртынхаа тухай нэгэн шүлэгтээ,
“...Хангийн тогоо, Их бүрд, Хүрмэн чулуу
Хавчил, Сарын гол, Хүрэн толгой
Харз, Дуут, Хүүшийн хөтөл
Халуун ус, Шивээт, Хөндлөн булаг
Өндөрсант, Тээл, Орхоны хөндий
Өвөрмодот, Сэтлэх, Мөстийн гол
Бургас, Цуврай, Цагаанзалаа
Бугат, Мойлт, Баатарын даваа
Ар бөөрөг, Ханги, Битүүхээ
Асгат, Дулааны ар, Замбалын тал
Авдрант, Гуа хайрхан, Ёлын хаалга
Ар модот, Шунхлай, Зэгстийн гол
Аялга нь хүртэл яруу найраг
Ай, мөн ч сайхан нутаг аа...” гэж унаган нутгаа дурсан санагалзаж байлаа. Хэдийгээр бидний 1980-аад оны “утопи” мөрөөдөл биелэгдээгүй ч гэлээ, ухаандаа Хужирт, Хархорин хоёрын хооронд том, том барилга баригдаагүй ч гэлээ эдүгээ энэ хоёрын хооронд асфальтан зам тавигджээ. Харамсалтай нь тэр зам нь хариугүй нимгэн, бас нарийхан, энд тэндээ цоорхойтой. За, энэ ч дүүрсэн хэрэг. Харин Хужирт нутгаас төрсөн сэтгүүлчийн хувьд би бээр саяхан нутагтаа очоод нэг л зүйлд ихэд эмзэглэв. Тэр нь юу гэвэл “Хужирт рашаан сувилал”-ын бохирын ус гадагшаа хальж урсаад Хужиртын гол руу цутган орж буй асуудал юм. Хужиртын гол гэснээс энэ гол дал, наяад оны үед нэлээд өргөн, зарим газраа гүнзгий, тэр байтугай Шунхлай уулаас доохно байх “Балдангомбын тохой”-д том хүн зогсоогоороо далд ордог тийм гүнзгий сайхан гол байлаа. Одоо бол алхаад гарчихаар хариугүй нарийхан, самардаад цацчихмаар хариугүй намхан болжээ. Энэ нь Хужиртын голд цутгадаг байсан Цуврайн гол ширгэж шургасантай холбоотой. Хужиртын гол яван явсаар Орхон голд цутгах бөгөөд цаашлаад дэлхийн өвд бүртгэгдээд байгаа Архангайн Өгийнууртай холбогдоод явчихна. Одоогоос тав зургаан жилийн өмнөөс Өгийнуурын усны түвшин илэрхий багасч, уг нууранд ирж чуулдаг ховор үзэсгэлэнтэй шувуудын амьдрах орчин хомсдож, загас жараахайнууд нь устаж цөөрсөнөөр Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага Өгийнуурын ойр орчмыг хамгаалах төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Сүүлийн үед бохирын устай нийлж урсах болсон Хужиртын голын цаашдын хувь заяа ингэж л уртсаад ирж байгаа юм даа. Гэхдээ энэ удаад маш богинохон, ердөө л Хужиртын ард иргэдтэй холбоотойгоор асуудлыг хөндөж тавихыг хичээлээ. Ухаандаа Орхон гол, Өгийнуур гэж алс холыг мөрөөдөн хийрхэлгүйгээр тэрүүхэн Шунхлай хавийн дош довондоо эргэлдсү.

“Хужиртын хөх сувд” гэж алдаршсан халуун рашаан, “Хужиртын хар сувд” гэж алдаршсан лаг шавар нь үе мөчний архаг өвчин, төв мэдрэлийн үйл ажиллагааны сульданга, саажилт, эмэгтэйчүүдийн болон арьсны өвчин, ясны бэртэнги, булчин шөрмөсний үрэвсэл, артикулит зэрэг өвчнийг гаажтай анагаадаг гэдгээрээ эртнээс алдартай. Гэхдээ рашаан, шавар эмчилгээ нь нэг удаа хийлгээд л бүрэн дүүрэн анагаачихдаг зүйл биш бөгөөд курс эмчилгээ буюу давтан эмчлүүлж байж л үр дүнд хүрдэг. Жишээ нь гурван жил дараалан сувилуулбал маш сайн нөлөөтэй. Ямар сайндаа л хөгжлийн бэрхшээлтэй иргэд удаа дараа ирж эмчлүүлээд эдгэж илааршсаныхаа тэмдэг болгож Шунхлай уулан дээр тэргэнцэр, таяг зэргээ “өргөж” байсан ч удаатай. Тийм болохоор Хужирт руу хөврөх хүмүүний цуваа үл тасарна. Энэхүү үл тасрах цувааг гардан авч сувилахаар эдүгээ Шунхлай уулын өвөрт “Хужирт рашаан  сувилал”, “Элма-Хужирт” зэрэг хоёр гурван ч рашаан сувилал үйл ажиллагаа явуулж байна. Мөн ”Жем интернэшнл” компани “Хужирт” хэмээх байгалийн эрдэст усны үйлдвэр ажиллуулж байна. Гэвч эдгээр байгууллагын эзэд нь дандаа өөр аймгийн хүмүүс байх ажээ. Тиймээс учир мэдэх Хужиртын зарим иргэд “Манай Хужиртаас Гаваагийн Батхүү, Рагчаагийн Бадамдамдин, аварга Дагвадорж нарын том том баячууд төрөн гарсан ч эдний хэн нь ч Хужиртынхаа рашаан сувилалд эзэн сууж чадалгүй гадныханд алдчихсан. Хэрвээ Хужиртын голд шумбаж өссөн Батхүү, Бадамдамдин нар рашаан сувилалаа хувьчлаад авчихсан бол амралтынхаа бохирыг Хужиртын гол руу хэзээ ч урсгахгүй дээ. Харин гадны хүйтэн сэтгэлтэй хүмүүс зөвхөн ашиг орлогоо бодоод төрөлх голыг маань бохирын суваг болгож гүйцлээ” гэж халаглаж сууна. Жишээ нь Хужиртынхны тухай гурав дөрвөн ч ном бичсэн ахмад зохиолч Ж.Амарсайхан багш маань Хужиртын гол руу бохироо урсган байгаа “Хужирт рашаан сувилал”-ын дарга нарт их л сэтгэл дундуур явдагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Хужирт сумын засаг дарга Т.Ариунболд хэмээх шагхийсэн залуу нутгийнхаа гол усыг ариун дагшин байлгах гэж чамгүй зүтгэдэг ажээ. Даанч дээрээ том эрх мэдэлтнүүдээр хүрээлүүлсэн “Хужирт рашаан сувилал”-ын дарга нар нутгийнхаа засаг даргын үгийг авах нь байтугай аймгийн болон улсын мэргэжлийн хяналтын газрын ажилтануудын тавьсан шаардлагыг ч биелүүлдэггүй бололтой. Том эрх мэдэлтэнүүд гэснээс “Хужирт рашаан сувилал”-ын хувьчлалын асуудалд Эрүүл мэндийн яамны сайд асан П.Нямдаваа, мөн тус яамны сайд асан Д.Туяа, түүний зөвлөх Бямбаа, Улсын мэргэжлийн хяналтын газарт том дарга хийж явсан Ганбат нарын нэр анх дурдагдаж байсан ч яван яван бүдгэрсээр, жилээс жилд нэр зүсээ хувиргасаар эдүгээ Ж.Батхуяг гэдэг захиралын нэр дуулдах болсон билээ. Түүний цаана хятадууд байдаг тухай Хужиртынхан ярьж байна. Тэгэхдээ дээд талдаа хувьцаа хүртдэг томчуултай. Тиймээс Ж.Батхуяг захиралтай “Хужирт рашаан сувилал” удаа дараалан зөрчил гаргаж, үүнийгээ тоохгүй, хуулийн дээгүүр гишгэн дураараа авирлах болсоноор дэлхийд гайхагдсан Хужиртын халуун рашааны ундарга бохирдож, цаашдаа нөөц нь багасах аюул нүүрлээд байгаа юм. Тус сувилалын газрыг хувьчлагдахаас өмнө буюу 2000-гаад оны үед улсын зардлаар 50 сая төгрөгийн цэвэрлэх байгууламж барьсан байх бөгөөд тэр нь тухайн үед сувилалд ирж байсан 2000-гаад хүнд зориулагдсан байж. Гэтэл өдгөө “Хужирт рашаан сувилал” жилд 16 мянган хүн хүлээж авдаг болжээ. Тиймээс хуучирч муудсан цэвэрлэх байгууламж нь энэ олон хүний ачааллыг даахгүй бохироо гадагш нь урсгаад байгаа юмсанж. Тус сувилал нэг хүнийг өдөрт доод тал нь 30 мянган төгрөгөөр сувилдаг гэж бодоход жилдээ таван тэрбум төгрөг халаасалж байх жишээтэй. Ийм их мөнгө ууталж байгаа мөртлөө ганц сайхан цэвэрлэх байгууламж барьчихаж яагаад болдоггүй юм бол доо. Харь хүний сэтгэлгээгээр ахиухан мөнгө халааслахыг л урьтал болгодог, харин тухайн нутаг орны гол ус бохирдож байна уу, ширгэж байна уу, тэдэнд огт хамаагүй бололтой. Үүнийг нь эсвэл төр засаг өөгшүүлж дэмжээд байдаг юм болов уу. Энэ тухай баттай мэдэж авахаар би бээр Улаанбаатар хотод ирсэнийхээ дараа Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг зорьсон юм. Төрийн бөгөөд мэргэжлийн хүний үг арай үнэн, бас хүчтэй сонсогдох биз.

aav
Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын ахлах байцаагч Д.Санжмятав, тус газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Нямжав нартай уулзаж Хужиртын рашаан сувилалд хийсэн удаа дараагийн шалгалтын материалтай бүрэн дүүрэн танилцлаа. Д.Санжмятав өгүүлэхдээ “2013 оны 9-р сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан удирдамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Нямжав, Эрүүл мэндийн байцаагч Баясгалан бид нар Хужиртад үйл ажиллагаа явуулж буй рашаан сувилалуудын цэвэрлэх байгууламжийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн юм. “Хужирт рашаан сувилал”-ын хувьд нэлээд олон зөрчил илэрсэн. Хамгийн гол зөрчил бол 2000 оны эхээр суурилуулсан цэвэрлэх байгууламж нь ерөөсөө засвар үйлчилгээ хийгдээгүй, өнөөдрийн байдлаар ачааллаа даахгүй, ямар ч цэвэрлэгээ явагддаггүй. Тийм учраас рашаан сувилалаас гарч байгаа бохир ус шууд гадагшаа хальж урсаад гол руу нийлдэг. Наана нь нэг сараалжин төмөр тавьчихсан. Тэнд нь хог цаас мэтийн механик хольцууд жаахан шүүгддэг. Гэхдээ цэвэрлэгээний ямар ч үйл  ажиллагаа байхгүй. Бид хөрснөөс нь хоёр янзын шинжилгээ авсан. Гэтэл бодитой байх ёстой стандартаас 2-5 дахин илүү бохирдолтой гараад байгаа. Өөр нэг асуудалтай юм гэвэл рашаан болон цэвэр усны худагуудад усны тоолуур байхгүй. Ямар хэмжээний рашаан, цэвэр ус авч хэрэглэж байгаа нь мэдэгдэхгүй. Мөн ус рашааны хамгаалалтын бүсэд цэвэрлэх байгууламжийн бохир усаа хадгалдаг. Энэ бол маш аюултай. Тиймээс бид “Хужирт рашаан сувилал”-д албан шаардлага өгсөн. Бохир усны өтгөн тундас хэсгийг жаахан тогтоож аваад бусдыг нь шууд гол руугаа хаячихаж байна. Энэ нь халдварт орчин бүрдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс орчин үеийн стандартад тохирсон цэвэрлэх байгууламж барих ёстой гэсэн асуудал тавьсан. Харин “Хужирт рашаан сувилал”-ын зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг “Элма-Хужирт” рашаан сувилал нь 35-хан ортой цомхон мөртлөө 82 сая төгрөгөөр хамгийн сүүлийн үеийн цэвэрлэх байгууламж барьсан байна лээ. Тэр нь механик болон биологи цэвэрлэгээ давхар хийдэг гайгүй дэвшилттэй технологи юм билээ. 2011 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар “Хужирт рашаан сувилал”-д шалгалт хийгээд цэвэрлэх байгууламж чинь ажиллахгүй байна гээд үйл ажиллагааг нь зогсоочихсон байдаг юм. Гэсэн ч тус сувилал үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Дараа нь 2012 оны 6-р сард Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгээд “Цэвэрлэх байгууламж чинь ажиллахгүй байна, рашаан, гол ус бохирдоод байна” гээд мөн л үйл ажиллагааг нь зогсоох тухай акт тавьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа зогсоохгүй байна” гэж мэдэгдэв.

Байгаль орчны улсын байцаагч С.Нямжав өгүүлэхдээ “Бохирын хаягдал стандартын дагуу цэвэрлэгдэж байх ёстой. “Хужирт рашаан сувилал”-ын гол алдаа бол цэвэрлэх байгууламж нь хуучирч муудсан, биологийн цэвэрлэгээ хийдэггүй. Биологийн цэвэрлэгээний дараа хэт ягаан туяаны цэвэрлэгээ гэж байх ёстой. Хамгийн гол зөрчил нь биологийн цэвэрлэгээ хийгдээгүй бохир ус Хужирт голынхоо эх рүү орж байгаа юм. Тэгээд энэ голд бохирдол үүсээд байгаа. Энэ нь байгаль орчны багц хууль, хүрээлэн буй орчны хуулиудад нийцэхгүй, стандартын шаардлага хангахгүй болчихоод байна. Дараагийн илэрсэн зөрчил гэвэл усыг дахин ашиглах технологи байхгүй. Хаягдал усыг цэвэршүүлээд аль болох дахин ашиглах хэмнэлттэй байх ёстой байтал шууд байгаль дээр урсгаж байна. 2013 оны 11-р сарын 19-нд Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны байцаагч, Дэд бүтцийн байцаагч, Эрүүл мэндийн байцаагч нар “Хужирт рашаан сувилал”-д хамтарсан албан шаардлага хүргүүлсэн. Гол асуудал нь усыг дахин боловсруулах технологитой болох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй болох, ус рашааны бүсэд эрүүл ахуйн хамгаалалтын бүс бий болгох, цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадлыг сайжруулах гэх мэт. Бидэнд эргээд хариу мэдэгдэх ёстой. Одоо биелэлтийг нь хүлээгээд л сууж байна” гэлээ. Би ч бас сэтгүүлч хүний нүдээр юу болохыг нь харж л сууя. 

Манай Хужиртынхан дэндүү даруухан улс юм. Гэхдээ сумын төвийнхөн бол Хужиртын голын дээд адагт суурьшдаг болохоор рашаан сувилалын бохир нийлсэн уснаас уухгүй л дээ. Энэхүү бохир нь Шунхлай уул хавьцаах гол руу нийлдэг болохоор сумын төвийнхөнд хавирахгүй. Харин сумын төвийн хойд талаар нутагладаг малчид энэхүү бохир горхитой үйлийн үргүй учирна даа. Харамсалтай нь тэд “Хужирт рашаан сувилал” дээр сүүлийн жилүүдэд чухам юу болоод байгааг ч мэдэхгүй, бохир ус уугаад байна уу, цэвэр ус уугаад байна уу гэдгээ ч анзаарах сөхөөгүй явна. Мэдээллээс хол хөндий байхын аюул гэдэг энэ дээ. Энэ жил Хужирт сумын 80 жил, Хужиртын арван жилийн сургуулийн 90 жилийн ой болох гээд орон нутгийн засаг захиргаа ажил, амьдралыг ид буцлуулж байна. Тиймээс Хужиртын халуун рашаан, шавар эмчилгээг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд сумынхаа 80 жилийн ойд зориулаад хамтарсан том цэвэрлэх байгууламж барьчих болов уу гэж билэгшээж байна.

Эцэст нь өгүүлэхэд өнгөрөгч гуравдугаар сард Хужиртынхан Улаанбаатар хотод түүхт ойдоо зориулсан шоу тоглолт бүхий томоохон уулзалт зохион байгуулсан билээ. Энэ үеэр Хужиртын арван жилийн сургуулийн үе үеийн төгсөгчид маань мөнгийг сая саяар нь хандивлаж байлаа. Харин би бээр “Хужирт” хэмээх шүлгээрээ хандив өргөсөн юм. Энэхүү нийтлэлээ жаахан бэлэг дэмбэрэлтэй төгсгөхийн тулд “Хужирт” хэмээх шүлгийнхээ зарим хэсгээс толилуулъя.
“Хайлган цайлган насны
Хамгаас эрхэм дурсамж минь
Хаа холоос үгүйлэгддэг
Халуун дулаан Хужирт минь
Ертөнцөд хүн болж мэндлэхэд
Яаран тэвэрсэн өлгий минь
Ерөөл буянаар учирсан
Яруу тансаг хангай минь
Будан хүдэн зугаалсан
Баян хангайн өврөөр   
Буурлын үеэс угшилтай
Түмэн сүрэг налайж байна
Будар будар салхитай
Танан цагаан талаар
Буман жилээр соёолсон
Сүмэн өвс найгаж байна
Илдэн бээлийн хошууны
Өвгөрч үлдсэн хүрээ бууц
Эрт дивангар цагийг
Өөрийн эрхгүй санагдуулж байна
Элин галавын домогт
Өвгөн Шунхлайн халуун рашаан
Эрч хүчээ жавхаажуул гэж
Өргөн түмнийг дуудаж байна
Унаган нутгаас мэндэлсэн  
Үе үеийн сэхээтнүүд
Улс нийгмийнхээ хөгжилд
Ухаан бодлоо хөвчилж байна  
Уран мэхийг уралдуулсан
Удам сайтай бөхчүүд
Утга төгөлдөр цолоороо
Улс, аймагт магнайлж байна
Өссөн төрсөн нутгийн
Авхаалж сэргэлэн хүн зон
Өнгөлөг сайхныг бүтээхээр  
Ажил ид ундруулж байна  
Үйлс буяныг цогцлоож
Ахуй нутгаа дэвжүүлэхээр
Өвөр Хужиртын хөндийд
Амьдрал ид буцалж байна...” Дашрамд өгүүлэхэд энэхүү шүлгийг уншсаны дараа тэнд байсан миний найз нөхөд, ахмад багш нар маань “Хамгийн том бэлэг барьсан хүн хэн бэ гэвэл Ойдов чи шүү. Мөнгө бол яахав ээ, хэнбугай ч хэдэн төгрөг цуглуулаад өгчихнө. Харин Улсын циркт пиг дүүрэн цугларсан энэ олон төгсөгчидөөс Хужиртынхаа тухай шүлгэн цацал өргөсөн хүн чамаас өөр байсангүй шүү” гэж урамшуулж байсан билээ. Сайн үйлс дэлгэртүгэй!
Б.Ойдов  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
"Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • До.Цэнджав (216.49.12.106)
    Эх орны шаналан яруу найрагчийн зүрхээр дамжиж гардаг юмаа. Энэ үнэн, Зөвөө Ойдов дүү.
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Хужиртын унаган иргэн Ц.Бадамсүрэн. (103.23.51.3)
    Өөрөө сонинд мэдээ ч бичиж үзээгүй, тэгээд бусдын бичсэн нийтлэлийг уншиж ч үзээгүй байж шууд л доромжлоод эхэлсэн тээр доор байгаа Дармаанаа гэгч этгээд үнэнхүү сэжигтэй санагдчихлаа. Хужиртын амралтыг там болгож байгаа но-той нөхдүүд түүнийг ийш нь зориуд турхирчээ.
    2015 оны 07 сарын 21 | Хариулах
  • Ж.Амарсайхан (103.26.193.13)
    ойдов зохиолч маш сайн сэдэв хөндсөн байна.Жил бүрий дундараар байгаа Хужиртын голд Мэлхий хараацай хоёр мөнч их байсансан Одоо харагдахгүй шахам болжээ.Рашаан усны талаар доривтой арга хэмжээ авах хэрэгтэй. Хужиртын голын дагуу зусдаг айлууд голоосоо ус ундаа уудаг. Гэтэл энэ маань амрагчдын бохир л байгаа шүү дээ. Надмын хэнээ туссан дарга нар гэж битгий загнаач дээ тэд тань жаахан юм олж сум орныхоо хүн ардыг аль болохоор тохьтой тухтай ойн баярыг нь хийлгэе гэсэн хүүхдүүд байгаа юм. хандив өгсөн залуусыг ч хараагаад яана билээ. Тэд халааснаасаа хэдэн төгрөгөө гаргаж аь болох оновчой бүтээн байгуулалт хийгээ ч л гэсэн сэтгэлтэй алуус .Мөнгөөрөө Богинын даваан дээр сайхан хаалга хийлгэж байгаа гэсэн.Бас бус бүтээн байгуулалтын юм хийж л байгаа гэсэн. Хоёр залуу дарга гар нийлэн яралзуулах байлгүй дээ .Тэд архи уудаггүй, зөөлөн ааштай,энгийн нэг ардыг дугаарлаад байх зангүй хүүхдүүд билээ.Сэтгүүлч зохиолч ойдовийн сурвалжилгын дагуу Байгал орчин ногоон хөгжлийн яам нойрноосоо сэрэх байлгүй дээ. Сайд Оюун их боловсролтой,сайн хүн дээ .Энэ талаар тууштай арга хэмжээ авахыг хужиртын ард түмэн харж байна.
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • Хужиртаас төрсөн сэхээтэн (103.23.51.10)
    Хужирт рашаан сувилалын Батхуяаг гэдэг даргад их учир байна. Энэ хүн томчуудад мөнгө хүүдийлж өгдөг л хүн гэж сонссон юм байна. Ийм хүн бусдын гол рашааныг хайрлаж хамгаална гэдэг юу л бол. Аль болохоор ахиухан мөнгө цуглуулж авахаа л бодно шүү дээ.
    2014 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    Энэ бол ердөө л наадмын хэнээ туссан Хужиртын дарга нарын балаг шүү дээ, өөр юу ч биш.
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    2014 оны 3-р сард Улсын циркт болсон шоун дээр Хужиртын арван жилийн сургуулийн үе үеийн төгсөгчид мөнгийг арав хормн саяар хандивлаж гайхуулаад л байсан. Тэд нар ингэж хийрхэж байхынг оронд Хужиртынхаа голыг ариун дагшин байлгах талаас нь тэр их мөнгөөрөө цэвэрлэх байгууламж байгуулчихаж болоогүй юмуу. Сургууль болон суманд орсон тэр их мөнгө ердөө л нэг муу наадам цэнгэлд зориулагдана шүү дээ. Алийн болгон бид бөх, морь гэж хийрхэж явах ёстой юм бэ. Үүнийг наадмын хэнээ туссан сумын удирдлага ойлгож ухаарах цаг болсон биш үү.
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    1980 оны төгсөлтийн Баатархүүгийн сэтгэгдэлийг олж уншлаа. Нутгийнхаа сэтгүүлчийг дэмижсэнд баяр хүргэе. Би бол 1979 онд Жанцан багшийн ангийг төгссөн хүүдэд байна. Хужиртын голынхоо тухай энэ сайтаас олж уншаад бага насны маань дурсамж сэдэрлээ. Нээрээ ид Балдангомбын тохойд очиж усанд ордог, тэнд маш гүнзгий, том хүн босоогоороо далд ордог байсан юм шүү. Одоо харин Хужиртын гол өрөвдмөөр болсоныг сайтаас олж уншлаа. Гэхдээ зун сургуулийнхаа ойн баяраар Хужиртад очно оо. Тэр үед бас Хужиртынхаа голын тухай яриа өнрүүлнэ ээ. Сайхан нийтлэл бичэн энэ Ойдов гэдэг хүнд баярлалаа. Хамгийн гол нь орон нутгийн засаг захиргаа эх оронч сэтгэлгээ гаргах хэрэгтэй шүү.
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • DARMAANAAD (103.23.51.10)
    DARMAANAA GJ ENE NOHOR USAN TOLGOITOI NOHOR YUMDAA YUCH UNSHDAGGUI AMIDRALDAA NOMIIN DELGUUREER ORJ BGAGUIN TODORHOI BN ATAARHAJ YVDAG HUN N L BHDAA OIDOV ZOHIOLCHIIG UNELDEG SHUU ATAARHAL URGELJ BDG YUM AMJILT USAN TOLGOITOI DARMAANAA UUH USGUI UHEHGEED IREHLEEREE OILGONODOO HEHE
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Baatarkhuu (202.21.112.106)
    Нутгийнхаа төлөө цохилох зүрхтэй найздаа баярлалаа. Энэ үнэхээр ноцтой,хүн малын халдварт өвчин гарахыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.Эрх бүхий хүмүүс нь шийдэх байлгүй дээ.
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Унаган нутаг (202.21.112.106)
    Танд баярлалаа. Халуун усны гол түүний адгаар нутагладаг малчид,цаашилбал Орхон голын дагуух хүн мал яалтгүй энэ усаар л ундаалж байгаа шүү дээ. Нутаг орны удирдлага нь илүүтэй анхаарал тавих хэрэгтэй, рашаан ус ашигласны татварыг нь авч чаддаггүй юм бол бохирдуулсан дээр нь торгууль тавих эрх мэдэлтэй албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй шүү дээ. Сумынхаа жирийн иргэдэд мэдээлэл хүргэдэггүй юм уу,энэ байдлын эсрэг ямар нэгэн үүсгэл санаачлага гарвал би л лав дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Нутгийн хэдэн иргэнийг маш бага цалинтай ажлын байранд ажиллуулж байгаагаараа дулдуйдаад хүн малын ундны ус, байгаль дэлхийг ингэж бохирдуулж болохгүй. Цэвэрлэх байгууламжтай болох хүртэл нь Хужирт рашаан сувиллын үйл ажиллагааг түр зогсоох хөдөлгөөн өрнүүлэх үү. Тэр дарга нар нь ойдоо зориулаад ядаж энэ асуудлыг шийдчихэж болохгүй юу.Би цирк дээр очсон. Тоймтой бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх тухай яригдаагүй, хандив л цуглах нь чухал юм бишүү ... Өрөвдөлтэй харагдаж байсан шүү, тэр сум, сургуулийн удирдлага нар нь ккк
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Б. ТУлгабат (103.26.194.13)
    Хужирт рашаан сувиллын талаар Б. Ойдовын бичсэн шүүмжийн дагуу холбогдох яам хяналтын байгууллага яаралтай шалгалт хийж байгаль орчин нутгийн хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө арга хэмжээ авахгүй бол ямарч өвчин дэгвэх аюул тулгарч байна. Б. Oйдовтоо баярлалаа.
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Б. тулгабат (103.26.194.11)
    Б. Ойдов зохиолч сэгүүлч яруу найрагч Маш чухал сэдэв хөндөж бичжээ. Хужирт рашаан сувилал бохироо хужирт гол руугаа цутгадгаас болж тэр нутгийн ард иргэд мал хуй газар орныг бузарлаж байгаад харамсаад баршгүй. Энэ байдлыг яам болоод хариуцдаг байгууллага яаралтай арга хэмжээ
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Онгоорой (103.23.51.10)
    Ойдов ах, аа би Хужиртын баруун хажуугийн Онгоорой байна. Тракторын жолооч Чимэддэоржийн хүү. Одоо санаж байна уу. Та Хужиртын голд жинхэнэ шумбаж өссөн хүн дээ. Нутгийнхаа тухай сайхан нийтлэл бичсэнд баяр хүргэе. Үүнийг уншаад Хужиртын гол маань санагдах шиг боллоо.
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Хужиртын унаган иргэн Д.Мэндсайхан (103.23.51.10)
    Маш ноцтой сэдэв хөндсөн байна. Хужиртын дарга нар энэ нийтлэлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авмаар юм даа. Түүхт ойдоо зориулж ингэж дуугарч, бичиж байгаа сэтгүүлч Б.Ойдовт баяр хүргэе. Та чинь уг нь манай станзын баруун хажуугийн хүн билээ шүү.
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    Сэтгэгдэл бичсэн Дармаанаа гэгч энэ нөхөр Ойдов гэдгээ ядахнаа зөв биччихээд хүн муулаа ч дээ. Юу ч уншаагүй, юу ч мэдэхгүй иймэрхүү юмнууд компьющрийн цаанаас худлаа улин хуцдаг байхгүй юу. Ойдовын бичсэн энэ нийтлэл жинхэнэ цэвэр үнэнийг өгүүлсэн, гол усаа хайрладаг хүний сэтгэл шингэсэн нийтлэл байна. Ядахнаа уншиж үзээд сэтгэгдэл бичээч дээ.
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин Сэтгүүлч .Б.Төмөрхуяг (103.23.51.10)
    Энэ Дармаанаа гэдэг өөрөө ёстой жинхэнэ мал байна даа. Юу ч уншдаггүй нөхөр байна. Төрт ёс хаадын сангаас зарласан түүхэн зохиолын уралдаанд Б.Ойдовын зохиол дандаа тэргүүн, дэд байранд шалгарч байсан юм. Мөн түүний Арх халхын сайн эрчүүд, Гучаад оны хэлмэгдүүлэлт гэх мэтийн олон сонирхолтйо номууд байдаг. Энэ нөхөр өөрөө жинхэн юу ч уншдаггүй мал байна даа. Тийм зоригтой юм бол ил гарч ирээд том том дуугараач дээ. Чадахгүй болохоороо ингэж сэтгэгдэл бичиж маанагддаг байхгүй юу.
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • дармаанаа (202.131.225.197)
    би л лав ойпов гэж сүрхий зохиолч сэтгүүлч байдгийг мэдэхгүй л юм байна. тийм нөхөр байх ч үгүй. өөрийгөө яасан өндөрт өргөсөн ***** вэ чи. юу ч бичиж чадахгүй ибайж. чиний бичсэн нэг ч олигтой юмыг үзээгүй л юм байна мал минь ээ
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
    • Элма Хужиртын согоо
      Дармаанаа чи муу юугаа мэддэг юм бэ. Өөрийгөө ч сайн таниагүй нэг муу нусан жор байх чинь билээ. Олон долоон юм ярилгүй унт....
      2014 оны 05 сарын 15
    • Зочин
      Б. Ойдовын маань бичсэн материалын мөрөөр тус амралт, сувиллалын захиргаа маш сайн арга хэмжээ авсан байна лээ. Одоо гол нь тунгалаг , урсац нь хэвийн байгаад баярлахгүй байхын аргагүй. Тэндхийн амрагчид ч сэтгэл өндөр эмчилгээ хоол ундны асуудалч дажгүй. Мөн урдхан нь байдаг Эльма амралтын тохилог хоол ундны сайн эмнэлэг үйлчилгээ тэнд ажиллагсадын зан ааш ч хэн хүний сэтгэлд хүрсэн дотно харьцаа гэхчилэн аль алинд нь баярлууштай.
      2014 оны 05 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    5 цаг 39 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    5 цаг 57 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    6 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 33 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    6 цаг 57 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    7 цаг 42 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    7 цаг 51 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    8 цаг 2 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    8 цаг 27 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    9 цаг 45 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    9 цаг 49 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    10 цаг 0 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    10 цаг 19 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    10 цаг 23 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    10 цаг 52 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    10 цаг 58 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    11 цаг 10 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    11 цаг 25 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    11 цаг 49 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    12 цаг 5 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК