Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног”-ийн 20 дахь өдөр Монголын зээлжих зэрэглэл буурлаа

2014-5-29
0
ЖИРГЭХ
Манай улсын зээлжих зэрэглэл 2012 оны сонгуулиас хойш гуравдахь удаагаа буурч байна.
    эдийн засагУИХ-аас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг баталж Засгийн газрын дэргэд ажлын хэсэг гаран ажиллаж байна. Гэвч эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөр батлагдсан өдрийн маргааш нь л ам.долларын ханш мянга найман зууг давсан. Хөтөлбөр эхлээд 14 хонож байхад үндэсний агаарын тээвэрлэгч  Изинис Эйрвиз компани дампуурлаа зарласан юм. Тэгвэл хөтөлбөр батлагдсанаас 20 хоногийн дараа олон улсын санхүүгийн стандарт зэрэглэл тогтоодог Moody’s агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Мөн шатахуун импортлогч компаниуд бензинийхээ үнийг нэмэх болсноо дуулгав.Энэ бүхнээс үзэхэд эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөр баталснаар өсөлтийиг биш хямралыг улам идэвхжүүлээд байна уу? гэх дүгнэлтийг өөрийн эрхгүй хийхэд хүргэж байна.

    Манай улсын зээлжих зэрэглэл 2012 оны сонгуулиас хойш гуравдахь удаагаа буурч байна. “Standart and poors”-ийн үзүүлэлтээр манай улс зээлжих зэрэглэл “ВВ+” хэтийн төлөв нь эерэг болтолоо өсөөд байсан. Харин 2013 онд “ВВ+” зэрэглэлийг “В+” болгон бууруулж хэтийн төлвийг эерэг гэж тодорхойлсон бол 2014 оны 04-р сарын 29-нд “В+” зэрэгллийг хэвээр үлдээж хэтийн төлвийг “эерэг” байсныг “тогтвортой” болгон бууруулсан билээ. “Standart and poors”-ийн энэхүү дүгнэлттэй “Moody’s” санал нэгдэж байсан. Тэгвэл “Moody’s” агентлаг манай зээлжих зэрэглэлийг “В1” хэвээр үлдээж хэтийн төлвийг “тогтвортой”-гоос “сөрөг” гэж буруулснаа тайландаа тусгажээ. Олон улсын эдгээр агентлагуудын дүн шинжилгээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн бодитой мэдээлэл хүргэдэг. Ийнхүү зээлжих зэрэглэл буурч байгаа нь манай улсад хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд асар их сөрөг нөлөөтэй байдгийг эх сурвалжууд онцолж байна.

    Зээлжих зэрэглэлийг буулгах болсон шалтгаанаа сүүлийн жилүүдэд Монгол улсын гадаад өрийн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж, гадаад валютын албан нөөц буурсан, 2013 оноос хойш зээлийн өсөлтийн хэмжээ нэмэгдсэн зэргээс шалтгаалсан байна. Нэрлэсэн дүнгээр гадаад өрийн хэмжээ сүүлийн хоёр жилд хоёр дахин нэмэгдэж 2013 оны байдлаар 18.9 тэрбум долларт хүрсэн. Энэ нь ДНБ-ний 158 хувьтай тэнцэж байгаа бөгөөд тус үзүүлэлт нь B1-с B3 үнэлгээтэй улсуудын дундажаас нэлээд өндөр дүн юм.

    Эрх баригчид төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас гадуур өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж өрийн хэмжээг 70 хувьд хүргэхээр болоод байгаа. Үүнийг шинжээчид төсвийн сахилга бат сул төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт муу гэж дүгнэж байна. Мөн эрх баригчид хөгжлийн банк, төрийн өмчит компаниудын хувьцаа, бондыг Засгийн газрын өр гэж тооцохгүй байгаа. Тэгвэл олон улсын санхүүгийн шинжээчид үндэсний нийт өр төлбөрөөр тухайн улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байна.

    Монгол Улсын эдийн засагт өрийн дарамт бодитойгоор бий бол, ойрын ирээдүйд энэ нь валютын ханшийн хямралд хүргэж болзошгүй болохыг шинжээчид онцолж байна.  Түүнчлэн инфляцийн түвшин өндөр, зээлийн хурдацтай өсөлт нь банк санхүүгийн тогтвотой байдлыг сулруулж, төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөөлөхөөр байна гэдгийг тайландаа онцолсон байна.

    Мөн хөрөнгө оруулалтын орчин тогтвортой бус, уул уурхайн томоохон төслүүдийн ирээдүй тодорхойгүй, БНХАУ-ын эдийн засгийн хурд саарч Монголын эрдэс баялгийн бүтээгдэхүүний борлуулалтын үр ашиг багассан зэрэг шалтгаанаар Монголын зээлжих зэрэглэлийн хэтийн төлвийн “сөрөг” гэж тодорхойлж байгаа ажээ.

    Хэрвээ Засгийн газар өрийн хэмжээг нэмэгдүүлж, төв банкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний зөөлөн бодлогын хажуугаар төсвийн гадуурх бондын хөрөнгө оруулалтаар зах зээлд нөлөөлөх байдлаа үргэлжлүүлбэл энэ нь ганцхан уул уурхайгаас хамааралтай, гадаадын хөрөнгө оруулалтын эрчимжил багатай манай улсад гарцаагүй эдийн засаг, санхүүгийн хямрал авчирна гэдгийг олон улсын экпертүүд зөвлөж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ????? (72.52.91.19)
    Ene marzan AL+TAN=Khuygt itgeel suugaal bhuu bid.Zeelee tulj chadahgui hund bid mungu uguhguitei adil hen ene chadvargui nusand ym uguhiin odoo bolyoo
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • fff (122.201.20.62)
    moodys geechee
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • Я (202.131.230.218)
    Алтанхуяг, Фортуна 2 бол ингэж л идэвхжүүлж бгаа юм даа, баяр хүргэе, улам идэвхжүүлээрэй.
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.23.51.11)
    батүүл ахын ерөнхийлөгч болох хүслийн шоуг битгий гутаалдаа.
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.61.97.101)
    Бат-Үүлийн гэр хороололыг амины орон сууц -хаус хороолол болгох төсөл нь санхүүгийн зах зээлээ нээж гадны банкуудыг оруулахгүй бол угаасаа бүтэхгүй. Энэ төсөл нь өөрөө бага хүүтэй жилийн 5%-6%-н хүүтэй 20-с дээш жилийн моргэйжийг шаардаж байгаа ба ийм бүтээгдэхүүн Монголын жижиглэнгийн банкууд гаргаж чадахгүй. Төр өөрөө моргэйжийн зээл өгөх Монголбанкны Золжаргалын ажиллагаа маш эрсдэлтэй үр дагавар нь аюултай. Моргэйж төлөх эсэх нь улс төрийн шаардлага болж хувирвал яах вэ? Зарим улс төрийн нам, популист улс төрчид энэ дээр тоглолт хийвэл яана?! Уул уурхай, Оюу Толгой төсөлийн хаяалгаар өсч яваа эдийн засагийн өсөлтийг боож байгаа хамагийн том саад бол Монголын одоогийн дотоодын жижиглэнгийн банкууд дангаар ноёрхсон санхүүгийн тогтолцоо. 90-д оны сүүлээр хийсэн банкны рэформ 2000-2004 оны хооронд эдийн засагийн өсөлтийг тэтгэж байсан бол одоо энэ тогтолцоо сааруулагч боомилогч болсон. Товчхондоо Монголын банкууд нийт эдийн засагтаа жижигдэж эхлэсэн. Монголын банкууд олон улсын стандардаар бүгд жижиглэнгийн (Retail) банкууд бөгөөд бүгд нийлээд ч олигтойхон ганц том уул уурхайн төсөл ч санхүүжүүлэх чадваргүй. Одоо банк ба ноолуурын бизнэс дунд жижиг гарын бизнэс болсон гэдэгийг ойлгох болоогүйм байх даа монголын гөлгөн банкны эзэд. Олон жил мөнгө хүүллээ одоо болимоор. Жилийн 16%-24%-н хүү дэлхийн стандартаар бол дээрэм! Зээлийн хүү бууруулах тухай үлгэр эрх баригчид олон жил ярилаа. Энэ асуудлыг ганцхан цохилтоор шийдэх хамагийн оновчтой бөгөөд зөв шийдэл бол санхүүгийн зах зээлээ гадаадын том банкуудад нээж салбарыг нь Монголд оруулж ирэх. Компани айл өрх бүрт хямдхан зээл авах боломжийг адил олгохын тулд Монгол Улсын банкны зах зээлийг нээж, гадаадын арилжааны банкуудыг орж ирүүлэх цаг болжээ. Гэхдээ үйл ажиллагаа явуулах тодорхой нөхцөлүүд тавьж, гурван А зэрэглэлийн, олон улсын зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий банкууд байх ёстой. Мэдээж гадаадын төрийн өмчтэй банкууд байх ёсгүй. Байрны зээл авъя гэхээр байр барьцаанд тавь гэдэг монголын жижиглэнгийн банкуудыг царайчлах хэрэггүй болно. Үргэлж "үндэснйи аюулгүй байдал..." гэж хуцалдахаа болих хэрэгтэй. Эрх баригчдаас Санхүүгийн Эрх Чөлөөгөө шаардацгая! Ард түмнээ шулахаа больж чаддаг улсад нь энэ ажлаа өгөөч. Иргэд бид хөгжиж дэвжмээр байна.
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    9 цаг 39 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    9 цаг 56 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    10 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 30 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    11 цаг 27 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    12 цаг 34 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    12 цаг 56 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    14 цаг 18 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    14 цаг 48 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    14 цаг 56 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    15 цаг 6 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    15 цаг 10 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    16 цаг 5 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    16 цаг 32 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    16 цаг 40 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    17 цаг 3 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    17 цаг 7 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    17 цаг 20 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    17 цаг 25 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    17 цаг 26 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК