Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Бадамсүрэн: Орон нутагт Захиргааны шүүхэд хандах иргэдийн тоо их өссөн

2014-6-02
0
ЖИРГЭХ

 Snapshot_2014-06-02_153008   Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ой болж байна. Увс аймагт байрлах Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн шүүгч У.Бадамсүрэнтэй тус шүүхийн үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

-Танай аймагт Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад 10 жилийн хугацаа өнгөрчээ. Шинэ шүүхэд хүндрэл бэрхшээл байсан л байх....
    -Иргэн, хуулийн этгээдэд хандсан захиргааны үйл ажиллагааг дагнасан шүүхийн хяналтанд оруулж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох нь Захиргааны хэргийн шүүхийн нэн чухал зорилт, үндсэн чиг үүрэг байсаар ирсэн, цаашид ч байх болно.
     Тэртээ 10 жилийн өмнө манай шүүх үйл ажиллагаагаа эхлэх үед хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар нь шинэ, туршлагагүй байлаа. Мөн ард иргэдийн дунд энэ шүүхийн талаар ойлголт байхгүй, өөрийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг сэргээлгэх талаар шүүхэд хандах эрх зүйн наад захын мэдлэггүй байсан. Ер нь хөдөө сумдын иргэд тэр бүр шүүхэд хандах сонирхолгүй байдаг. Энэ нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журамлалыг төвөгшөөдөг, тээвэр шатахууны зардал хэт өндөр гардаг нь иргэдийг чирэгдүүлдэг, хязгаар нутаг учраас мэдээлэл авах боломж хомс байдаг зэргээс шалтгаалдаг. Нөгөө талд шийдвэр гаргах түвшний эрх мэдэл бүхий албан тушаалтнууд өөрсдийн гаргасан шийдвэрийг мэдэгддэггүй, шийдвэрийн үр дагавар, шүүхэд давж гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгдөггүй. Шийдвэрээ гаргахдаа материаллаг хуулиудыг мэдэхгүйгээс, эсхүл хэрэглээгүйгээс  иргэдийн эрхийг дордуулсан шийдвэр гаргадаг. Захиргааны хэргийн шүүх нь  маргааныг шалгадаг боловч өөрийн санаачилгаар хэрэг үүсгэдэггүй тул үндэслэл бүхий нэхэмжлэлийг хүлээж суудаг гэхчлэн тулгамдсан асуудал олон байсан.
    Түүнчлэн Захиргааны хэргийн шүүх дөнгөж байгуулагдах үед шүүх “ядуу” байсан юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, шүүхийн чиг үүрэг, ач холбогдлыг тайлбарлан таниулах зорилгоор сургалт явуулах, гарын авлага, тараах материал хэвлүүлэх,  ялангуяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэхээр хөдөө сумдад ажиллах зэрэгт хөрөнгө мөнгөгүйн улмаас шүүхийн захиргааны зүгээс “боломжгүй, зардал байхгүй” гэдэг хариу авдаг байснаа нуух юун.
Тийм болохоор шүүх өөрөө үндэслэл бүхий шүүхийн шийдвэрээрээ иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох, захиргааны хууль бус дур зоргын аливаа үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага зүй ёсоор урган гарч байв. Нөгөөтэйгүүр шүүхээ сурталчлах, үйл ажиллагааг нь ард иргэдэд ойлгуулж, албан байгууллагуудад сургалт явуулах хэрэгцээ гарч байлаа.

-Иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах үндсэн чиг үүргээ танай шүүх энэ хугацаанд хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

-Өнгөрсөн хугацаанд эцэслэн шийдвэрлэгдсэн нийт хэргийн 68.6 хувьд  нэхэмжлэлийн шаардлага хангагдсан нь  энэ хэрээр иргэдийн зөрчигдсөн эрх хамгаалагдсан гэсэн үг юм.  
Тухайлбал, миний хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд шийдвэрлэсэн хэргийн шүүхийн шийдвэр давж заалдах, хяналтын шатаар хянагдахдаа хүчингүй болоогүй нь манай шүүх хууль, шударга ёсонд захирагдаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн илрэл гэж хэлэх байна.
Манай аймгийн иргэдийн хувьд нэг зүйл ажиглагддаг. Тэр нь эрх бүхий албан тушаалтан  зөв шийдвэр гаргадаг, даргын зөв байх ёстой гэсэн итгэл үнэмшил өндөр байдаг. Өөрөөр хэлбэл даргыг тахин шүтсэн, айсан санаа давамгай байдаг. Тэр утгаараа хүлцэнгүй тайван байж, асуудалд шүүхийн бус замаар хандаж байгаа нь харагддаг юм.
Захиргааны байгууллага, албан тушаалтнууд шүүх “бидний шийдвэрийг хүчингүй болгодог, нэхэмжлэгчийн талд шийддэг” гэж бухимдахаасаа илүү гаргасан алдаагаа давтахгүй байх, яагаад шүүх ингэж шийдвэрлэв гэдэгт анхаарлаа хандуулж байвал тэдний дараа дараагийн шийдвэр, үйл ажиллагаа дархлаа сайтай болно.

-Танай шүүх хичнээн нэхэмжлэл хүлээн авч, хэдэн хэрэг шийдвэрлэсэн бэ. Мэдээж, эхэндээ шинэ шүүхэд хандах иргэдийн тоо цөөн л байсан байх...

     -Манай шүүх өнгөрсөн хугацаанд нийт 274 нэхэмжлэл хүлээн авч, 183 хэргийг шийдвэрлэжээ.
Анх байгуулагдсан жилээ буюу 2004 оны сүүлийн хагаст 8 нэхэмжлэл хүлээн авснаас нэг ч нэхэмжлэлийг шийдвэрлээгүй. Энэ нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хангаагүйгээс буцах, тухайн шүүхэд харъяалагдахгүй маргааныг гаргаснаас болж буцаах зэрэг шалтгаантай байсан.  2005 онд нийт 18 нэхэмжлэл хүлээн авч 9 нэхэмжлэлийг, 2006 онд 13 нэхэмжлэл хүлээн авч 8 нэхэмжлэлийг шийдвэрлэж байжээ.
    Бид хэрэг маргаан багатай тул шүүхээ сурталчлах, холбогдох хуулиудыг сурталчлах ажлыг төлөвлөгөө, үе шаттайгаар тогтмол хэрэгжүүлдэг байлаа. Тухайлбал, 2006 оны 6 дугаар сарын 2-ны өдөр нэг талаас “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төсөл, нөгөө талаас Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн хооронд Захиргааны хэргийн шүүх болон холбогдох хуулиудыг аймаг, сумын нутгийн захиргааны ажилтан, алба хаагчдад, нийт ард иргэдэд тайлбарлан таниулах зорилгоор тус шүүхийн шүүгчдээр сургалт зохион байгуулахаар харилцан тохиролцож гэрээ хийсэн. Гэрээний дагуу 2006 оны 6 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны хооронд тус аймгийн 19 сумын нутгаар орж нийт 2800 гаруй км замыг туулан Захиргааны хэргийн шүүхийн ойлголт, чиг үүрэг, онцлог, харьяалан шийдвэрлэх маргаан зэрэг сэдвүүдээр сургалт явуулсан. Сургалтад дээрх 19 сумын төр захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүх албан хаагчид, 776 иргэнийг биечлэн хамруулсан нь үр дүнтэй ажил болж байлаа.
    Мөн аймгийн төвд байрлах албан газрууд, төсөвт байгууллагуудад сургалтыг өөрсдийн боломжоор байнга явуулдаг. Хөдөө сумдад шүүн таслах ажлаар явахдаа ч сургалт явуулах ажлаа байнга зохион байгуулдаг байлаа.
Ингэснээр шүүхэд хандах нэхэмжлэлийн тоо ч, шийдвэрлэсэн хэргийн тоо ч өссөн  нь судалгаанаас харагддаг юм. Тухайлбал, 2012, 2013, 2014 оны эхний 5 сарын байдлаар нийтдээ 94 нэхэмжлэлийг хүлээн авч, 61 хэргийг шийдвэрлэсэн нь хугацааны эхэн үетэй харьцуулахад 3,5 дахин өссөн үзүүлэлт байсан.

-Танай шүүхээр шийдвэрлэсэн хэргийн дотор ямар төрлийн маргаан зонхилж байна вэ?
    -Маргааныг эрх зүйн төрлөөр авч үзвэл, төрийн албаны болон газрын маргаан дийлэнх хувийг эзэлдэг. Эдгээр маргаан нь өнгөрсөн хугацааны аль ч жилд түлхүү шийдэгдсэн байдаг. Төрийн албаны маргааны хувьд төрийн албан хаагчийг улс төрийн намын харъяаллаас ангид байлгахаар хуулинд өөрчлөлт орсон ч улс төрийн намуудын үзэл нөлөөлсөн хэвээр байж, ялангуяа орон нутгийн сонгуулийн дараа төрийн албан хаагчийн халаа сэлгээг ихээр хийдэг. Мөн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч байж, тодорхой болзол, шаардлагыг хангасан иргэнийг төрийн албанд томилон ажиллуулах атал албан тушаалтнууд өөрсдөө дур мэдэн томилгоо хийдэг. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах гэхчлэн хуулиар нарийвчлан зохицуулагдсан харилцааг зөрчиж хууль бус шийдвэр гаргах зэрэг шалтгаантай байна. Харин газрын маргааны хувьд захиргааны байгууллага өөрсдөө газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө баталчихаад түүнийгээ зөрчиж шийдвэр гаргах, иргэдэд давхардуулан газар олгох, өмчлөх эрхийг шууд зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь ажиглагддаг.

    -Та хэдэн жил шүүгчээр ажиллаж байна. Үүнээс хэдэд нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажилласан бэ?

-Би аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтэст ажиллаж байгаад тус Захиргааны хэргийн шүүхийн анхны шүүгчээр томилогдсон. 2004 оны 6 дугаар сарын 9-нд нь шүүгчийн тангаргаа өргөснөөр үндсэндээ манай шүүх үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Эхний 3 жилийн хугацаанд захиргааны дагнасан шүүхийн шүүгчээр ганцаараа ажилласан. Тухайн үед аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч манай шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хавсран хашдаг  байсан ба Ерөнхий шүүгчээр Д.Бавуу, нарийн бичгийн даргаар Ж.Одончимэг нар ажиллаж байлаа.
Анх шүүгчээр томилогдоод ажилдаа ороход шүүх хуралдааны нарийн бичгийн даргатайгаа нэг давхрын дамждаг өрөөнд суухаар болсон. Бидэнд тус бүрт модон шар ширээ, матмал сандал хүлээлгэж өгснөөс өөр ямар нэг техник хэрэгсэл, гарын авлага, хууль тогтоомж огт байсангүй.
2005 оны 8 дугаар сарын 23-нд АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн “Шүүх эрх  мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр”-өөс хоёр ажилтан “DELL” маркийн иж бүрэн комьпютер авч ирж, дотоод сүлжээнд холбож өгч байлаа.
2006 оны 2 дугаар сард Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн удирдагч ноён Карлос Эскудеро, төслийн зохицуулагч Д.Оюунчимэг нар бусад ажилтны хамт ирж, тус шүүхийн үйл ажиллагаатай танилцсан юм.  Тэгээд  бидний хүсэлтийн дагуу манай шүүхэд  принтер, флаш диск, дуу хураагч, скайнер зэрэг 570 ам.долларын үнэ бүхий техник хэрэгслийг 3 дугаар сарын 9-нд ирүүлж, шүүхийн материаллаг баазыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Энэ төслийнхөн мөн оны 4 дүгээр сард дахин тус шүүхэд ирж, Захиргааны хэргийн шүүхийн 2 давхар барилгыг бариулахаар тохирсон. Удалгүй энэ яриа ажил хэрэг болон барилгын тендер зарлагдаж, “Кон консалтинг” ХХК барилгын зургийг гаргаж, орон нутгийн “Цагаан хөшөө трейд” ХХК барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэснээр манай шүүх 2007 оны 12 дугаар сарын 1-нд шинэ байранд нүүн орж, нээлтээ хийж байлаа.
Одоо хуучны юм түүх болон үлдэж, ажлын таатай орчин, орчин үеийн техник хэрэгсэл, иж бүрэн дотоод сүлжээ, интернетэд холбогдон ажиллах боломж бүрдсэн, шүүх мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлж хөдөө орон нутагт шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах бүрэн боломжтой болжээ.
Ийнхүү Захиргааны хэргийн шүүхийн материаллаг баазыг орон нутагт бэхжүүлснээр дагнасан шүүхийн үйл ажиллагаанд бүхий л талаараа их тус дэм болсон билээ.

-Захиргааны хэргийн шүүхийн шүүхийн шинэчлэлд, эрх зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг та юу гэж үнэлдэг вэ?
-Захиргааны хэргийн шүүх гэнэт бий болоогүй. Өөрөөр хэлбэл, энэ шүүхийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа үзэл санааны хүрээнээс хууль тогтоох хүртэл 10-аад жил, хууль боловсруулж гаргах яг тэр тухайлсан ажил 4 жил 10 сар үргэлжилсэн түүхтэй.
Жирийн иргэнд газар эзэмшүүлэх тухай аль нэгэн сумын Засаг даргын захирамжаас эхлээд барилга барих тусгай зөвшөөрөл олгох талаарх сайдын шийдвэр хүртэлх бүхий л захиргааны байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрүүд нь иргэн-төр, төр-иргэн гэсэн огтлолцлыг өдөр тутам бий болгож байдаг. Тэгэхээр энэ огтлолцол гарах бүрийд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байна уу, үгүй юу, тэдний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн үү, үгүй юу, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын аливаа үйл ажиллагаа, шийдвэр  хуулийн хүрээнд байж, хуульд үндэслэгдсэн байна уу, эсхүл хууль зөрчигдөж байна уу гэдгийг Захиргааны хэргийн шүүх үндэслэл бүхий шийдвэрээрээ хянадаг болсон нь тус шүүхийн эрх зүйн хөгжилд оруулсан хамгийн үнэтэй хувь нэмэр гэж үзэж байна. Түүнчлэн эмч хүнийг дотрын, мэс заслын мэдрэлийн эмч гэж мэргэшүүлэн өвчтнийг илааршуулан эмчилдэгтэй адил шүүгчийг захиргааны гэж дагнан мэргэшүүлснээрээ аливаа хэрэг, маргааныг үндэслэлтэй, шударга шийдвэрлэж нийгэмд гарч байгаа үзэгдлийг эрүүлжүүлж, эмчилж байдаг гэж болно. Энэ нь Захиргааны хэргийн шүүхийн шүүхийн шинэчлэлд оруулж буй хувь нэмэр юм.

Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    7 цаг 23 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    7 цаг 44 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    7 цаг 50 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    7 цаг 59 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    8 цаг 16 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    8 цаг 18 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    8 цаг 52 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    9 цаг 43 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    11 цаг 2 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    11 цаг 46 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    12 цаг 34 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    12 цаг 42 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    12 цаг 46 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    12 цаг 46 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    12 цаг 51 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    12 цаг 54 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    12 цаг 56 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    13 цаг 25 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    13 цаг 27 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    13 цаг 45 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК