Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын захиалгаар эдийн засгийн эргэлтэд орох ордууд

2014-6-03
0
ЖИРГЭХ
Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног эхлээд  хоёр долоо хоног өнгөрлөө.
    Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног эхлээд  хорь гаруй хоног өнгөрлөө. Тэд энэ 100 хоногийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, стратегийн чухал ач холбогдолтой зарим ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэж байна.

    Харин хаанахын аль орд газрыг ашиглахаар болсон нь одоогоор  тодорхойгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нийт 10 гаруй орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөөд байгаа аж. Гэхдээ зарим ордын нэр эхнээсээ ил болоод байгаа. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох төслийг УИХ-аар хэлэлцүүлээд баталсан. Ингэснээр тус ордын нийт 34 хувийг төр эзэмших эрхтэй болж байгаа юм. Гэхдээ 34 хувийн ашгийг хүртэхийн тулд багагүй хөрөнгө оруулалтыг тус ордод оруулна. Үүнээс гадна Асгатын мөнгөний орд, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алт, Бүрэнхааны фосфоритын орд, Хөшөөт, Хотгор, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Цайдамнуур, Гачууртын алтны орд зэрэг газар багтаж байгаа аж. Дээрх газруудад судалгаа хийгээд зарим ордыг нь тусгай хамгаалалтаас нь гаргаад стратегийн орд газар гэсэн ангилалд оруулж ашиглах юм байна. Харин үүнийг нь УИХ дахь сөрөг хүчний зүгээс эсэргүүцэж байгаа юм.  Гэсэн ч засгийн газар байгалийн арвин их баялагтай орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь тодорхой нь зүй ёсны хэрэг. Тиймээс  сэхээнд байгаа эдийн засгийг өндийлгөж чадах ордууд нь хэдий хэр хэмжээний баялагтай, ямар газрууд вэ? гэдгийг  24tsag.mn цувралаар таницуулж байна.

Асгатын мөнгөний орд

 асгатЭдийн засгийг аврахаар тэргүүн фронтод яваа газар бол Асгатын мөнгөний орд юм.  УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордыг Стратегийн ач холбогдолтой ордод хамруулжээ. Улсын төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон учир “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ордын 50 хүртэл хувийг Монголын төр эзэмших эрхтэй. Улаанбаатар хотоос баруун зүгт 1800 км, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд 7369.8 тонн мөнгө, 227,436.6 тонн зэс, 101,413.9 тонн сурьмагийн нөөцтэй. Урьдчилсан тооцоо, судалгаагаар тус ордоос жилд 300 мян.тонн хүдэр олборлон 13.5 мян.тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой аж. Монросцветмет компани тус ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байна.

Цагаан суваргын орд

 Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул нь хийгдэж нөөцийг нь тогтоосон учир нийт хөрөнгийн 34 хүртэл хувийг төр эзэмшижцагаан болно гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг ярьжээ.  Зэс, молибдений арвин их нөөцтэй. Тодруулбал молибдений агуулгатай 10,64 сая тонн зэс, хүдрийн нөөцтэй. Түүнчлэн сульфатын 0,53% Cu,0,018% молибдений агуулгатай 240.1 сая тонн зэс молибденийнхүдрийн нөөцтэй. Тус орд нь Дорноговь аймгийн нутаг  дэвсгэрт оршдог. Жилд 14.6 сая тонн хүдэр олборлон 17.4 жил ашиглах бөгөөд хөрөнгө оруулалтаа 6.6 жилд нөхөх тооцоотой.

Төмөртэйн төмрийн орд

Тус орд нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт оршдог бөгөөд боломжит нөөцийг 229,3 сая тонн гэж тогтоосон байдаг аж.  Үүнээс 2011 онд 265,1 м.тн, 2012 онд 1235,3 м.тн, 2013 онд 1 сая тн хүдэр олборложээ.

Нарийн сухайт нүүрсний орд

нариийнТус орд нь Улаанбаатар хотоос баруун урагш 850 км, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт оршдог. 2007 онд ордын нөөцийг 229 сая тонн эрчим хүчний нүүрс, 188 сая тонн коксжих нүүрс гэж тогтоосон. 2003 оноос ашиглаж эхэлсэн ба Монголын Алт ХХК болон Саусгоби сэндс ХХК зэрэг компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд жилд тус ордоос 18 сая тонн нүүрс олборлох аж.

Цайдам нуурын нүүрсний орд

МАН-ынхны ашилаж болохгүй хэмээн хамгаалаад буй тус орд нь Төв аймгийн Баян сумын нутагт байдаг аж. Нүүрсний нийт нөөц нь 6,8 тэрбум тонн учир газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйлдвэр хөгжүүлэхэд ашиглахад тустай гэж судлаачид үздэг.

Гачууртын алтны үндсэн орд

гачуурт
Төв аймгийн нутагт орших Гачууртын алтны үндсэн ордын нөөцийг 40 тонн гэж тооцжээ. Уг орд нь тогтоогдсон нөөцийн хэмжээний хувьд улсын болон бүс нутгийн эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэх боломжтой, Монгол Улсын эрдэнэсийн санг баяжуулахад өндөр ач холбогдолтой юм.

Ямартай ч эдгээр орд газруудыг ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах гэнэ.

Харин  МАН- ын бүлэг үүнийг эсэргүүцэж онгон дагшин газруудыг гадныханд өгч эдийн засгаа тэтгэх нь өнөөдөртөө ашигтай ч ирээдүйдээ ихээхэн хохиролтой гэж байгаа юм. Харин эдийн засагчид болоод зарим улс төрчдийн зүгээс зарим ордуудыг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв. МАН-ын бүлэг зээл ч авахуулахгүй, орд газар ч ашиглуулахгүй улс төр хийж ажлыг гацааж байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (101.117.64.4)
    Boroogiin altiig kanaduud uhaad duuschaa biz dee
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (180.235.180.58)
    ард иргэдээ хуурах хэрэггүй шүү
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (180.235.180.58)
    Засгийн газар гэж дээ. ёстой биднээр яаж л бол яаж тоглох хогын гарууд байна дөө
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (180.235.180.58)
    Заваарсан юм бэ. Далимдуулаад байхын.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (89.0.172.4)
    Чи өөрөө боль за. Оросын гар хөл, МАНгарууд засгийн эрх авахын тулд улс орныг сөнөөхөөс буцахгүй юм. Энэ намыг хоригловол таарна
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.193.8)
    Засгиин газар боль боль Баячуудтай нийлж хуйвалдаад
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Zochin (112.72.11.67)
    AN Hoshootoor heden jil togloloo. odoo boloo ym bish u. Zugeer l ajillaj bsan ord shuu dee. Ylanguya KHovdiin darga nar tuhailval D. TSeveenravdan nar mun ch ih uls tor hiisen dee. etsest ni darga nar bayjij ard tumen hohirch bna.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    9 цаг 38 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    9 цаг 56 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    10 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 30 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    11 цаг 27 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    12 цаг 34 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    12 цаг 55 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    14 цаг 17 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    14 цаг 48 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    14 цаг 55 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    15 цаг 5 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    15 цаг 10 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    16 цаг 5 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    16 цаг 32 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    16 цаг 40 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    17 цаг 3 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    17 цаг 7 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    17 цаг 20 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    17 цаг 25 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    17 цаг 26 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК