зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дэлгэрсайхан: ”Хөгжиж байгаа улсад мөнгө ихэднэ гэсэн ойлголт байхгүй”

2014-6-17
0
ЖИРГЭХ
Мөнгөний бодлогын гол зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах түүгээр дамжуулаад үнийн тогтвортой байдлыг хангах замаар, макро эдийн засгийн орчинг сайжруулах явдал билээ.
    Мөнгөний бодлогын гол зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах түүгээр дамжуулаад үнийн тогтвортой байдлыг хангах замаар, макро эдийн засгийн орчинг сайжруулах явдал билээ. Мөнгөний нийлүүлэлтийг нэг ёсондоо эдийн засгийн судсаар гүйх цус гэж томъёолж болно.  Өнгөрсөн жил Монголбанкнаас эдийн засаг дахь цусны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 3 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлж бодит секторыг дэмжсэн.

    Үүний 677 тэрбум нь гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд мах, гурил, жижиглэнгийн шатахууны нийлүүлэлтийн гаралтай инфляцийг сааруулах улмаар үнийг тогтвортой байлгахад чиглэгдсэн. Хоёрдугаарт 900 тэрбум төгрөгийн хадгаламжийг банкуудад байршуулан  зээлийн тасалдлаас сэргийлсэн.

    Үлдсэн 1 их наяд гаруй төгрөгийг дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд барилгын эрэлт нийлүүлэлтийг дэмжиж нэг талаас барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нөгөө талаас орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлж 8 хувийн зээлийг олгож эхэлсэн.  

    Тэгвэл эдийн засаг дахь нийт мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн онд Ихэдсэн үү? Багадсан уу? Мөнгөний нийлүүлэлтийн талаар судлаачид болон хувийн хэвшлийн зарим төлөөллийн санал бодлыг сонслоо.

1ХАС банкны Гүйцэтгэх захирал Д.Бат-Очир: Гаднаас орж ирэх валютын урсгал огцом татарсан нь эдийн засагт мөнгөний дутагдал бий болгоод байна.

Өнгөрсөн 2010,2011 онд эдийн засгийн өсөлтийн үр дүнд нийт эдийн засгийн хүчин чадал багагүй хэмжээгээр өсөхийн зэрэгцээ хүчин чадал ашиглалт нь нэмэгдсэн.
Энэхүү өсөлтийг дэмжих, нэгэнт бий болсон эдийн засгийн хүчин чадлыг тогтвортой ашиглахын тулд мөнгөний нийлүүлэлтийг зохистой түвшинд хадгалах шаардлагатай байсан. Ингэж чадвал аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын зэрэгцээ ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, өр зээлээ төлөх боломжтой болох байлаа. 2013 онд Төв банкнаас авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого тэр дундаа бодит сектороо дэмжсэн мөнгөний нийлүүлэлт цаг үеэ олсон алхам  байсан хэдий ч энэ он гарсаар мөнгөний нийлүүлэлт хумигдсан нь эдийн засаг царцах бодит эрсдэлийг бий болгоод байна.

Хэрэв эдийн засагт бий болсон хүчин чадлыг зохистой ашиглахад чиглэсэн мөнгөний нийлүүлэлт багассан тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн орлого багасан, үйлдвэрлэлээ хязгаарлан, ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрнэ.

Хэдийгээр Монголбанкнаас эдийн засгийг идэвхижүүлэх, бодит секторыг дэмжих, ажлын байр, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор, тодорхой хөтөлбөрийн хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа ч, эдийн засгийг илүү идэвхижүүлэхэд чиглэсэн мөнгөний нийлүүлэлтийг цаашид нэмэгдүүлэх шаардлага байсаар байна. Учир нь гаднаас орж ирэх валютын урсгал огцом татарсан нь эдийн засагт мөнгөний дутагдал буюу цус багадалтыг бий болгоод байна. Мөнгөний нийлүүлэлтийг нэмээгүй тохиолдолд түүний үр дагавар нь ажилгүйдэл өсөх, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурах, чанаргүй зээлийн өр нэмэгдэх, улмаар эдийн засгийн орчин, суурь үзүүлэлтүүд муудах байдлаар илэрнэ.

2ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд: Мөнгөний нийлүүлэлт тодорхой зорилгоор борлуулалтыг дэмжихэд, бизнесийн мөнгөн урсгалыг дэмжихэд чиглэгдэх ёстой

Яагаад төрөөс бодлогоор тодорхой салбаруудыг мөнгөөр дэмжих болдог вэ гэдгийг эхлээд тайлбарлах нь зүйтэй байх. Эдийн засаг өөрөө тодорхой мөчлөгөөр явж байдаг, яг өнөөдөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал бол буурах мөчлөгт явж байгаа, тэрний нөлөө Монголд яаж тусах вэ, тусаж байгаа вэ гэдэгтэй уялдуулаад төр тодорхой зохицуулалт хийж явах ёстой.

Энэ бодлогын хүрээнд Монголбанкнаас  өнгөрсөн жилээс эхлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого явуулсан гэж харж байгаа. Хэрэв мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлээгүй бол эдийн засгийн мөчлөгийн бууралтын үед мөнгөний урсгал багасна, энэ нь цаад утгаараа бизнесийн борлуулалт багасна гэсэн үг. Борлуулалт багасаад ирэхээр бизнесийн салбар одоо байгаа зээлээ төлж чадахгүй, нэмж хөрөнгө оруулж чадахгүй болно. Тэгэхээр бизнесээс татвар цуглуулахад хүндрэл үүсч, татварын орлого буурна, төлөвлөсөн төсвийн хөрөнгө оруулалтуудаа хийхэд асуудал үүснэ. Төсвийн хөрөнгө оруулалтын цаана мөн адил бизнес л байгаа. Эцсийн үр дүнд нийт эрэлт буурна.

Бизнесүүд хаагдаад эхэлбэл ажилгүйдэл нэмэгдэнэ. ЖДҮ эрхлэгчид хамгийн их шинэ ажлын байр бий болгодог, олон хүнийг ажлаар хангаж байдаг сектор учраас тэр хэсгийг эдийн засгийн мөчлөгийн бууралтын үед дэмжих нь зүйтэй.

Гэхдээ мөнгөний нийлүүлэлт тодорхой зорилгоор борлуулалтыг дэмжихэд, бизнесийн мөнгөн урсгалыг дэмжихэд чиглэгдэх ёстой. Тэгэлгүй импортоор худалдаж авсан, зарагддаггүй бараа болох юм бол анхны зорилгодоо хүрэхгүй гэсэн үг.

Жишээлбэл, цементийн үйлдвэрлэл, барилгын материалын зарим төрлийн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр нь харьцангуй бага хугацаанд импортын бүтээгдэхүүнийг орлож, дотооддоо үйлдвэрлэх боломж олгож байгаагаараа сайн талтай байх жишээтэй. 2011 он Монгол улсын хувьд гадаад, дотоод орчны хүчин зүйл хамгийн таатай, өндөр өсөлтийн жил байсан бол 2013 он тэрнээс өөр, гадаад орчны сөрөг нөлөөлөл хүчтэй орж ирсэн жил байсан. Цаашид төрийн болоод хувийн секторын түвшинд анхаарч, өөр өөрсдөд тохирсон зохих арга хэмжээгээ авч явах хэрэгтэй.

3Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан “Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн: Шаардлагатай бол илүү мөнгө гаргасан ч буруудахгүй

Өмнөх хямралын үед жишээ нь зэсийн үнэ унаад эдийн засагт доллар багасаад инфляци өсөөд, валютын ханш нь чангараад ирэхээр Монголбанк дагаад төгрөгөө татчихдаг байсан.

Харин одоо бол өөрөөр ажиллаж байх шиг байна. Тиймээс Монголбанк инфляциа бууруулж чадаж л байгаа бол нийлүүлсэн гээд байгаа төгрөгийн хэмжээнд санаа зовох, айх зүйл ер алга.

Ямар ч улсын хувьд инфляци, үнийн хөөсрөлийг таслан зогсоох нь төрийн бодлого, үүрэг байдаг. Тэр үүргээ биелүүлэх, эдийн засгаа аврахын тулд төв банк нь мөнгөний нийлүүлэлт хийж байгаа бол тэрнийг буруутгах зүйл байхгүй.

Мөнгөний хэмжээний тухайд ердөө ч их мөнгө биш. Өмнө нь бидэнд мэдэгдсэн, мэдэгдээгүй их хэмжээний мөнгө улсын төсвөөс бэлэн мөнгө гээд тараачихдаг, тэр нь бодитой наалдацгүй л байсан шүүдээ.

Хамгийн гол нь хийж байгаа мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд юуг тогтворжуулж чадав гэдэг нь чухал болохоос мөнгөний хэмжээ нь чухал биш.

Шаардлагатай бол илүү их хэмжээний мөнгө гаргасан ч буруудахгүй. Эдийн засаг мөнгө дутагдсанаасаа болоод бүхэлдээ унаж болохгүй биз дээ. Тиймээс иймэрхүү бодлогын зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

4Нью прогресс группын дэд ерөнхийлөгч Д.Дэлгэрсайхан: Хөгжиж байгаа улсад мөнгө ихэднэ гэсэн ойлголт байхгүй

Ихэдлээ, багадлаа гэдэг нь өөрөө сонин асуудал. Хийх ажилдаа тохируулж л ихэдсэн, багадсан тухай ярина. Хийх ажил байгаа л бол ихэднэ гэсэн асуудал байхгүй. Хийх ажил бол хангалттай байна. Маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Яахав эдгээр ажлыг зөв зохион байгуулахгүй байгаа бол дэмий зарлагадлаа гэж ярьж болох юм.Гэхдээ өнөөдөр ямарч тохиолдолд манай эдийн засагт ихэдлээ гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр бидэнд мөнгөний хэрэгцээ үнэхээр их байна. Гол нь зөв хэлбэрээр зарцуулах, зөв зохион байгуулах нь чухал.Хөгжиж байгаа улсад мөнгө ихэднэ гэдэг ойлголт байхгүй. Хэрвээ мөнгөний нийлүүлэлт хийгдэхгүй бол яаж ч бодсон муу үр дагавартай. Яагаад гэвэл ажил хийх боломжгүй болно гэсэн үг шүү дээ. Мөнгө байж гэмээ нь ажил хийнэ. Тиймээс мөнгөний нийлүүлэлт хийгдэхгүй байна гэдэг үүнээсээ том эрсдэл юм.

Голомт банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Мөнхбаатар: Төв банк нөхцөл5 байдлыг урьдчилан харж чадсан

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт их байх, бага байхаасаа илүүтэйгээр зохистой түвшинд байх нь чухал үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, бодит эдийн засгийн хүчин чадал, багтаамжтай уялдсан байх хэрэгтэй гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлт хэт нэмэгдвэл эрэлтийг нэмэгдүүлж үнийн хөөрөгдлийг үүсгэнэ. Харин хэт бага байвал эдийн засгийн өсөлтийг дарж байдаг.

Тэгэхээр 2013 эхний хагас жилийн хувьд онцлогтой байсныг дурьдмаар байна. Манай улсын гадаад худалдааны тал дээр үүссэн сааталтай холбоотойгоор эдийн засаг дахь мөнгөний хэмжээ буурч эхэлсэн.

Эдийн засагт их хэмжээгээр мөнгө эргэлдэж байгаа хэдий ч энэ нь өсөн нэмэгдэж байгаа зах зээлд хангалтгүй юм. Харин Төв банкны зүгээс нөхцөл байдлыг урьдчилан харснаар зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг үе шаттайгаар хийсэн нь цаг үеэ олсон алхам болсон гэж миний зүгээс үздэг. Үүний үр дүнд манай арилжааны банкууд шаардлагатай газар нь зээл олголтоо хэвийн үргэлжлүүлж, эдийн засгийн тасралтгүй үргэлжлэх нөхцлийг хангаж байгаа. Энэ нь ч бодит секторуудад үр дүнгээ өгч байгаа нь харагддаг.

Хэрвээ зах зээл дээрх мөнгө хангалтгүй байвал ард иргэд хуримтлалаасаа зарцуулж эхлэх ба өөрсдийн хэрэглээндээ хязгаарлалт тавина. Арилжааны банкууд зээл олголтоо хумиж, энэ нь худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусах байсан. Хэрвээ банкнаас зээл авсан бол зээлээ эргүүлэн төлөхөд ч хүндрэл учирч болзошгүй юм. Энэ бүгдээс харахад эдийн засгийн бүхий л секторуудад хүндээр тусах байсан.

6Эдийн засагч Ө.Ганзориг: Мөнгөний нийлүүлэлт хийгээгүй бол эдийн засаг хямрах байсан

Хэрвээ Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын зээл аваагүй бол, Монголбанк бодит сектороо дэмжсэн мөнгөний бодлого явуулаагүй бол өдийд эдийн засаг аль хэдийнэ гүн хямарчихаар нөхцөл байдал үүсээд байсан. Гэхдээ өнөөдөр томоохон төсөл хөтөлбөр зогссон манай руу орж ирэх мөнгөний урсгал урт хугацаанд татарсан зэрэг нь эргээд эдийн засагт сөрөг нөхцөл байдал үүсгээд байна.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш доктор /Ph.D/, профессор7 Л.Оюун:
Зах зээлд нийлүүлсэн мөнгө нь үйлдвэрлэл, бусад хэрэгцээт шаардлагатай салбартаа шингэж байна

“Төв банкнаас зах зээлд нийлүүлж буй энэ удаагийн олон хөтөлбөрүүдийн дагуух мөнгө тийм сөрөг үзэгдэл үү гэвэл үгүй.  Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлсэн мөнгө нь үйлдвэрлэл, бусад хэрэгцээт шаардлагатай салбартаа шингэж байна. Үүнээс үзэхэд зөв техник хэрэглэж буй гэж ойлгож байгаа. Арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа зээлүүд хугацаандаа эргэн төлөгдөөд явж байгааг статистик мэдээнээс харж болохоор байна.

Түүнээс гадна Монголын зах зээлд мөнгө илүүдээгүй харин ч урт болон дунд хугацааны зорилтод түвшинд мөнгөний хэрэгцээ их хэрэгтэй. Өмнөх онуудад үүнээс их хэмжээний мөнгө нийлүүлж зөвхөн хэрэглээг дэмжиж байсныг манайхан санах байх. Өнгөрсөн онд төв банкнаас явуулж байсан бодлого, арга хэмжээнүүд нүдээ олсон, бодит сектороо дэмжсэн, нийгмийн хүлээлтэд сайнаар нөлөөлсөн” гэж үзэж байна. Гэтэл энэ онд гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүй удсан нь нөхцөл байдлыг эргээд муудахад нөлөөлж байна.

С.Сүхболд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITY (102.89.76.243)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
    2025 оны 09 сарын 18 | Хариулах
  • DR. ADITY (102.89.76.243)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
    2025 оны 09 сарын 18 | Хариулах
  • тасрах гэж байгаа утас (203.194.113.54)
    байраа олоогүй мөнгө гай болдог юм.үнэ цэнгүй цаасаар ард түмнээ хуурах арга хайгаад далдагнууруудаар үг хэлүүлж байгаа юм уу?
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Zochin (112.72.13.160)
    Yls tor biznessig l salgah heregtei.Bas ene hydlaa eh oronchid odoo mongold mongo haisan hvn l bn shvv de
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    1 цаг 11 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    1 цаг 16 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    2 цаг 0 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    3 цаг 47 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    3 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 21 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    4 цаг 25 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    4 цаг 33 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    4 цаг 38 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    4 цаг 41 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    5 цаг 7 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    15 цаг 54 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    Өчигдөр 09 цаг 09 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    Өчигдөр 08 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК