
Тэд уулзалтаа "Bank of America Merrill Lynch", "Goldman Sachs", "ING" зэрэг олон улсын нэр хүндтэй банкуудтай хийхээр товлосон бөгөөд IPO хийх, эсвэл ам долларын бонд гаргахаар зэхэж байгаа тухай эх сурвалжуудад тэмдэглэсэн байна.
Тус банк энэ талаарх мэдээллийг нууцалж байгаа юм.
Дашрамд сануулахад Худалдаа хөгжлийн банк 2007 оноос бонд босгож, хөрөнгийн зах зээлд анхны алхамаа хийж байсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн нэгдүгээр сард анхны оффшор юанийн бондоо гурван өдрийн дотор амжилттай арилжиж, 700 сая юанийн /115 сая ам.доллар/ хөрөнгө оруулалт төвлөрүүлсэн билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)