
Улмаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Баасанжав нарыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон байна.
Засгийн газрын шийдвэрээр 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд ТУЗ-ийн дарга, гишүүдийг нь Засгийн газар томилж, чөлөөлдөг юм.
24tsag.mn