
Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, диллерийн “Рескап Секьюритис” ХХК, “Лондон Азиа капитал Монголия” ХХК, “Санхүүгийн хөгжил инвест” ХХК-ийн гишүүний эрхийг Монголын Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор цуцалсан байна.
Ингэснээр дээрх компаниудын харилцагчдыг үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад компанид зохих журмын дагуу шилжүүлэх юм байна.
24tsag.mn