
Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсад ажиглагдаж байгаа зүйл биш болохыг шинжээчид онцолж байгаа. Учир нь эдийн засаг нь уул, уурхайгаас ихээхэн хамааралтай Перу, Индонези зэрэг хөгжиж буй орнуудад ч энэ хандлага ажиглагджээ. Уул, уурхайгаас хамааралтай гэгдэх 17 улсын мөнгөн тэмдэгт өнгөрсөн 18 сарын хугацаанд бүгд 5-45 хувиар суларсан байна. Эдгээр орны валютын ханшийн нэг өдөрт ногдох хэлбэлзэл 0.1-0.68 хувийн хооронд байгаа аж.
24tsag.mn