Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх баригчид дахин 300 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж эхэллээ

2014-8-05
0
ЖИРГЭХ
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хөгжлийн банк “Credit Suisse”-ээс 300 сая ам.доллар зээлэх нь тодорхой болж байна.
4f706c5702ac0d3foriginal    Монгол Улсын нийт өр ДНБ-ийнхээ 68% тай тэнцэх болж ОУВС, Дэлхийн банкнаас өрийн дарамтанд өртөх өндөр эрсдэлтэй орны тоонд орлоо гэдгийг оны эхнээс сануулсан. Олон Улсын санхүүгийн зэрэглэл тогтоогч томоохон агентлагууд ч Монгол Улсын зээлжих зэрэглэлийг он гарснаас хойш хэд хэдэн удаа бууруулсан. Үүний үндсэн шалтгаан нь Монгол Улс богино хугацаанд өрийн дарамтанд орох өндөр эрсдэлтэй, үндэсний вальют нь найдваргүй гэсэн хүчин зүйл болж байна.

Өсөлтийн хурдаараа ертөнцийг шуугиулж байсан эдийн засаг маань ердөө хоёрхон жилийн дотор ийм байдалд орсон. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хүүнд жилд 114 тэрбум төгрөг төлж байгаа гэдгийг сангийн сайд хүлээн зөвшөөрсөн. 2016-2017 онд Монгол Улс нэг жилд 1 тэрбум ам.доллараар үндсэн зээлийнхээ төлбөрийг гүйцэтгэж эхэлнэ. Мөн Самурай бондын хүү өсч 9 хувьд хүрээд байгаа. 30 тэрбум иений зургааны нэг буюу 5.7 тэрбум нь дутуу орж ирсэн энэхүү бонд Монголчуудад сайн үр шимээ өгөхгүй, харин ч алдагдалтай хөрөнгө оруулалт болох нь нэгэнт нотлогдсон. Эрх баригчид хэдийгээр Монгол Улс өрийн дарамтанд орохгүй гэж ам бардам бурж байгаа ч олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид өрийн дарамтын эрсдлийг өдрөөс өдөрт нотолж байна. Ам ажил хоёрынх нь зөрүүг амьдрал нотолсоор байна. Улсынхаа нэрийг зээлж авсан их мөнгөөр эрх баригчид сургуулийн хүүхдийн форм, замын уулзвар гэх мэт зардлаа эдийн засгийн шууд утгаар нөхөхгүй төслүүдийг санхүүжүүлсээр салхинд хийсгээд дуусч байна.

Жам ёсоороо хөгжиж байсан олон төсөл хөтөлбөрүүдийг зогсоож, хөрөнгө оруулагчдыг хөөж “та нартай, та наргүй бид Чингис хааныхаа нэрээр зөндөө мөнгө олно” гэж томорсоор жилдээ 4 тэрбум орчим ам.доллар орж ирдэг байсан гадаадын хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум болтол хороосон билээ. Нэг талаасаа хэрэглээг дэмжсэн үргүй бодлого, нөгөө талаасаа гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж туусан хариуцлаггүй үйлдлийн үр дүнд төгрөгийн ханш 40 хувиар суларч ам.доллар түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрч чангарлаа.
 
Өр, дөвчигнөл хоёр эдийн засгийг ийнхүү хорлон сүйтгэж байна. Ирж буй жилүүдэд өрийн дарамт улам их болно. 2017 он гэхэд та бид төсвийнхөө 20-30 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг олон улсад төлнө. Төлж чадахгүй бол Монгол Улс жинхэнэ утгаараа моданаас гарч ертөнцийн анираас арчигдана. Юун гуравдахь хөрш, юун гадаадын хөрөнгө оруулалт. Гэтэл манай орлогыг бүрдүүлдэг уул уурхайн гол бүтээгдэхүүний үнэ ойрын хэдэн жилд тийм таатай байхгүй нь тодорхой болж байна. Ийнхүү хаус байдалд орсноор Монгол Улсад өрийн дарамт жинхэнэ утгаараа бодит аюул үзүүлнэ гэдгийг дэлхийд нэр хүндтэй эрдэмтэд зөвлөж байгаа. Тухайлбал

Германы нэрт эдийн засагч, Мюнхений Их Сургуулийн эдийн засгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, Профессор Ханс Вернер Зинн “Монголчууд гаднаас зээл авдагаа болих хэрэгтэй. Танай улс асар их байгалийн баялагтай, үүнийгээ хангалттай экспортлодог. Тэгэхээр орж ирж буй орлого танай улсад хангалттай байх ёстой. Уул уурхайгаас орж ирж буй татвараа дотоотын хөрөнгө оруулалт, төсвийн зорилгоор хангалттай ашиглаж хүрэлцэх ёстой. Танайх үүн дээр нэмж зээл авах шаардлага байхгүй. Хэрэв ингээд л зээл аваад байвал улсаа улам л эмзэг байдалд оруулж байна гэсэн үг. Зээлийн хугацаа болоход ахиад л зээл авч өмнөхөө төлөх болно. Ингэхээр өмнөх босгосон зээлээсээ өндөр хүүтэйгээр авч, зээлээ дарна гэсэн үг. Энэ мэтчилэн танай улс өрийн дарамтад орох юм. Зарим тохиолдолд энэ нь танай улсын тусгаар тогтнолд заналхийлэх юм. Учир нь, Олон улсын санхүүгийн зах зээлээс биш тусгаар улсаас танайх зээл авах нөхцөл бүрдэх юм. Ингэхээр Монгол улсын тусгаар тогтнол зөвхөн нэг улсаас л хамаардаг болох нь” гэж хэлсэн байдаг.

Мөн манай толгой эдийн засагчид “Одоо гаднаас ямар нэгэн зээл авч, эдийн засгийг хиймлээр тэлэх цаг биш, харин ч эдийн засаг дахь хөөсийг арилгаж, үргүй зардлыг багасгах, зах зээлийг хумих бодлого явуулж, бүсээ чангалах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Гэтэл манай эрх баригчдад энэ мэт бодит фактууд сонин биш бололтой. Өнөө маргаашдаа өр зээл тавьж,  өнгөлөн далдлалт хийх байдлаар төсөл, тендер нэрээр хэдэн төгрөг зувчуулах өчүүхэн өрөвдөм эрх ашиг тэдний харах мэлмийг бүрхэж, улайрсан бух шиг болгов бололтой.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хөгжлийн банк “Credit Suisse”-ээс 300 сая ам.доллар зээлэх нь тодорхой болж байна. Энэ талаар тус банкны захирал, эрүүгийн хэргийн сэжигтэн Н.Мөнхбат хэлэхдээ “Энэ ажил бүтэх магадлал 90 хувь байна. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ” гэсэн баярт юм шиг гунит мэдээллийг хуваалцав. Харин хүү төлбөр хэд байх, ямар хугацаатай байх талаар мэдээлэл алга. Бас дундуур нь самурай шиг завчаа орохгүй гэх баталгаа ч алга. Нэр хүндтэй эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар манайх шиг хуулиа мөрддөггүй, бодлого тодорхойгүй, төсвийн сахилаггүй, эдийн засаг нь уналттай ийм орон өмнөх зээлийн нөхцлөөс дордсон мөнгө л олдоно уу гэхээс хэзээ ч илүү сайн нөхцөлтэй мөнгө олдохгүй гэдгийг онцолж байна.

Ийнхүү Монгол Улс нэмж 300 сая долларын өрөнд орсноор жинхэнэ утгаараа өрийн далайд умбах боллоо. Харин үүнд эрх баригчид жигтэйхэн баярлаж байгаа нь тун хачирхалтай. Тэдэнд Монгол Улсыг хөгжүүлье гэхээсээ илүү, хорлоод байя гэсэн бодлого байна уу даа? Гэж гайхширмаар явдлууд ар араасаа хөврөх боллоо. Улсынхаа эдийн засгийг нурааж гаднаас олж ирсэн мөнгөөрөө тэд хэдэн тэрбумаа нь гараа угааж байгаа. Шударга шүүхийн индэрээс гэмийнхээ төлөөсөнд ял сонссон ч тэдэнд алдах зүйл үгүй. Үсрээд 5 жил олны хөлөөс хол газар хоригдоно. Харин хаа нэгтээ нууц дансад хэдэн сая доллартай. Хоригдоно гэдэг нь ч хэлбэр. Мөнгөтэй хүмүүс шоронгийн хаалга татахаараа мал дээр гарч манаач хийгээд л тухалдаг гэлцэнэ. Төрөөр хамгаалуулаад, тэнгэр ширтээд л яг л лагерт байгаа юм шиг нам гүм. Харин тэдний хийсэн балгийн үрээр Улс орон там түм...
Т.Цагариг

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • ц.а (103.26.193.1)
    Зээл авахаас өөрөөр толгой нь ажилладаггүй юм бол үнэнээ хэлдэггүй юм гэхэд өөр шалтаг олоод сайн дураараа албан ажлаа өгвөл яасийн. Би хүсээгүй байхад битгий миний өмнөөс өр тавиад бай. Одоо болимоор юм. Дургүй хүрч байна
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • зочин (202.72.243.66)
    Энэ АН монгол орноор тоглож дууслаа. Ард түмний нэрээр авсан зээлээр өөрсдөөө л баяжиж байх шиг бн. Хэзээ нэгэн цагт та нарыг гисгээх байх даа
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • хм (202.131.236.154)
    анха АН гарахад Монгол улсыг баллаж хаяж байсан. дахиад л түүх давтагдаж байна. харин ард түмэн туйлбаргүй юм даа
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • hm (202.131.236.154)
    ингэж их өр тавиад байгаа нь бас л Монгол улсын тусгаар тогтнолыг баллах гэсэн бодлого уу гэж сүүлийн үед сэжиг төрөх юм. эсвэл Дорнодын дашбалбарт ухаад байгаагаа дуусгах гэж мөнгө зараад байна уу? дууссан хойно мөнгө орж ирнэ гэж итгээд байна уу?
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • aaa (182.160.37.69)
    дэлхийн хагасыг атгаж байгаа нөгөө хэдэн жүүдийн саварт өөрсдөө гуйж орох юм аа. төр атгаж байгаа энэ хэдэн эргүү төгсгөлд нь пянгийг нь даахгүй мөнгөө нуусан хэдэн арлууддаа амар сайхан жаргахаар нууцаар ниснэ дээ.
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • sainaa (103.26.193.17)
    manai ulsad xiix biteex ajil mash ix bgaa shuudee.odoo tegeed yah ve.umnu ni MAN tur olon olon jil barij baixdaa
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (185.8.239.238)
    Enhbayr ih uriig darsan bhaa ed nar ih ur tavij bndaa yalgaag ol
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (89.207.128.241)
    Elbegdorj ***** suuj bgaadaa terend Mongol hamaagui yu te 68%d hurcheed bnshdee
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (37.221.161.234)
    Enxbayriig hulgaich luivarchin geel ard tumnii anhaarliig 1 tiishne bolgoj bgaal sain idej uuj bndaa ed nar chine harina luivarchid bndaa nom hevluulsen geel shorond hiichdeg evgui garuud shuu
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (37.130.227.133)
    AH odoo boloo unendee Ulsaa avj yvah setgelch alga medlegch alga AH ugaasaa turd garhaaraa hoorondoo alaltsaad duusdag yalagdhaaraa negdeh gej uzdeg hogiin nam
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.37.150)
    эд нар өр тавиад өөрсдөө төлөлгүй зугтана гэдгээ мэдээд хамаа намаагүй үзэж байна
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (94.242.246.24)
    Enkhbayriig ih uriig darhad ed nar yu gd blaa Enkhbayar ene mungnuus idsen bid chadah baisan geel baisan odoo haraldaa uursduu yaaj ajilaj bgaag
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    odoo boli l doo. surug hvhcin ajilaa hiij esergvvtseechee
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.34.64)
    үүнийг зогсоох сөрөг хүчин байна уу?
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.20.155)
    ОДОО ЗЭЭЛ АВАХ ХЭРЭГ БАЙНА УУ? ТЭРТЭЙ ТЭРГҮЙ АРД ТҮМЭНД БОЛ ӨГӨӨЖ НЬ ОЧИХГҮЙ, МӨНГӨГҮЙГЭЭРЭЭ Л БАЙНА. АЛТАНХУЯГ БАС НЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭРЭЭР ОЛОН ОХИДЫНХОО НЭГЭНТЭЙ НИЙЛЭЭД Л УГААХ БИЗ.
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • zochin (202.131.226.221)
    Mongol ulsiin deed alban tushaaltnuud ***** boornii heruul hiij negniihee nuruund ***** zooj yawahaasaa oor yu ch hiij chadahgui... bugdeeree heleltseed ediin zasgaa saijruulah neg ch bolow alham hiij boldoggui l yum bhdaa
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    8 цаг 10 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    8 цаг 28 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    8 цаг 51 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 2 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    9 цаг 59 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    11 цаг 6 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    11 цаг 27 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    12 цаг 49 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    13 цаг 20 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    13 цаг 27 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    13 цаг 37 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    13 цаг 42 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    14 цаг 37 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    15 цаг 4 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    15 цаг 12 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    15 цаг 35 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    15 цаг 39 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    15 цаг 52 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    15 цаг 57 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    15 цаг 58 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК