зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2017-2024 онд сургууль барихгүй, зам засахгүй, хөрөнгө оруулалт хийхгүй ганцхан өр л төлнө

2014-8-13
0
ЖИРГЭХ
Хөгжлийн банкны захирал,  эрүүгийн хэргийн сэжигтэн Н.Мөнхбат ирэх есдүгээр сард 375 сая ам.долларыг гадаадаас оруулж ирэхээр ажиллаж байгаа.
    хашчулуунӨрийн тааз талийж үүлтэй тэнгэртээ туллаа. “Ядарч явахад  яр” гэгчээр долларын ханш өсөх тусам өрийн дарамт улам нэмэгдэж, төгрөг сульдах болов. Сүүлийн хэдэн жилийн турш зээлжих зэрэглэл нь огцом нэмэгдэж, эдийн засаг сайжирч ирсэн Монгол Улс ердөө нэгхэн жилийн дотор “зээлийн өндөр эрсдэлтэй” орны тоонд орох болов. Хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагынхан ч манай эдийн засгийг дунд хугацаанд сайжрахгүй гэсэн дүгнэлтийг хийж зах зээлийг хумих, мөнгөний хатуу бодлого барин Засгийн газрын зардлыг танаж ажиллахыг санал болгож байгаа. Харин эрх баригчид маань төсвийг танаж, хэрэглээгээ хязгаарлахын оронд нэмж өр тавиж улс орныг нэг мөр дуусгахаар шийдэв бололтой.

    Тодруулбал Хөгжлийн банкны захирал,  эрүүгийн хэргийн сэжигтэн Н.Мөнхбат ирэх есдүгээр сард 375 сая ам.долларыг гадаадаас оруулж ирэхээр ажиллаж байгаа тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан байна. 375 сая ам.доллар гэдэг нь өнөөдрийн ханшаар  706 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм. Үүний 300 сая ам.долларыг гадаадын банкуудтай хамтарч  4.5 хувийн хүүтэй долоон жилийн хугацаатай зээлэх бол 75 сая ам.долларыг ОХУ-ын хөгжлийн банкнаас зээлэх ажээ. Цаашлаад энэ ондоо багтааж үндсэн хөрөнгөнөөсөө өм цөм дутаж орж ирсэн “Самурай” бондыг дахин гаргахаар зэхэж байгаа тухайгаа ярьсан байна.

    Бид 2017 онд хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Чингэс бондын 1.5 тэрбумаас 500 сая ам.долларынх нь үндсэн төлбөр хийнэ. Цаашлаад 2018, 2022, 2024 онуудад “Чингэс” “Самурай” бондын өрийг төлж барагдуулах ёстой. Дааж давашгүй энэ их өрийг хэрхэн төлөх талаар хөгжлийн банкны захирал маань тун сонирхолтой зүйл ярьж байх юм. Түүний хэлснээр бол 580 сая ам.долларын бондын тал хувийг Засгийн газар төлөх ёстой. Үлдсэн тал хувийг нь Тавантолгойд 200 сая ам.доллар, хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 65 сая ам.долларыг хуваарилж өгсөн юм байна. Эдгээр төслүүдийн үр ашгаас зээлээ төлөх юм байна. Харин үлдэж байгаа их өрийг хэрхэн төлөх талаар тодорхой хариулт өгч чадахгүй байна. Ерөнхийдөө 2024 он гэхэд манай төсөв нэлээд потенциалтай болчихно гэсэн зүйлийг хэлж сууна.

    Эрх баригчид ийн галзуу, солиотой нь мэдэгдэхгүй зүйл ярьж явахад эдийн засагчид харин ч эсрэгээ өөр зүйл ярьж байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Тухайлбал эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун “Бондын эргэн төлөлтийг төсвийн орлогоос төлнө. Гэтэл манай улсын төсвийн орлого тасарч, алдагдал өсч байгаа нь гадаад зах зээлээс босгосон бондынхоо эргэн төлөлтийг хийж чадахгүй, төлөлтийн хуваарь нь тасалдах эрсдэл үүсч байна гэсэн дохиог нийт хөрөнгө оруулагчдад өгч зээлжих зэрэглэлийг буурууллаа...зэрэглэл буурсан үед хөрөнгө босговол хүүгийн өгөөж өндөр гарна. Тэгэхээр хамгийн үнэтэй л зээл авна гэсэн үг.  Гэхдээ хамгийн гол нь зээл аваад юу хийх вэ? гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Улс орны эдийн засаг хөгжүүлэхээр өр тавьж байна гэдэг. Гэтэл хөгжүүлэх төсөл нь тодорхойгүй, байгаа төсөл нь ямар үр өгөөжтэй гэдэг нь мөн тодорхойгүй. Тиймээс л толгойд орсоноо хаа хамаагүй зарцуулж байна... Бондын өрийг төлөхийн тулд 2.5 тэрбум орчим ам.доллар хэрэгтэй. Одоогийн ханшаар бодвол Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэнэ. Энэ өрийг 2017 оноос төлж эхэлнэ гэхээр манай улс 2017-2024 он хүртэл ямар ч зам засахгүй, хөрөнгө оруулалт хийхгүй, сургууль барихгүй ганцхан л өр төлөх нөхцөл үүсч мэднэ.” гэжээ.

    Австралийн Засгийн газрын харьяа судалгааны байгууллага 2017 он хүртэл нүүрсний зах зээл сэргэхгүй гэсэн тооцооллыг хийжээ. Тиймээс “Рио Тинто” Монголын нүүрсний салбараас гарсан байна. Гэтэл манай хөгжлийн банкны удирдлага 200 сая ам.доллар оруулсан тавантолгойн төслөө үр өгөөжөө өгнө гэдэгт найдсаар сууж байгаа нь харамсалтай. Царигийн асуудал нь одоо хүртэл шийдэгдээгүй байгаа “Тавантолгой” ажилд орлоо гэхэд 200 сая ам.долларын өрийг төлж чадахгүй. Ийм л мэдлэг, мэдрэмжтэй хүнээр бид Хөгжлийн банкаа удирдуулж явна даа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (202.179.20.240)
    Хөгжлийн банкны олон нийт хариуцдаг гэж хүн байдаггүй юм байхдаа. захиралых нь талаар янк бүрийн мэдээлэл газар аваад байхад зүгээр д хараад сууж байдаг юм байхдаа. Арай дэндүү юм.
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.112.34)
    Одоо хийж байгаа төслийн өртөг тооцоогоо өчүүхэн ч сэрэмж алдахгүйгээр маш болгоомжтой хамгийн боломжит бага зардлаар тооцоолж, түүнийхээ дагуу хийж, өөр хоорондоо нэгдэж чадвал болохгүй юм гэж байхгүй л байх.
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • яаадийн (122.254.127.34)
    яаадийн өр зээл тавихад, дэлхий нийтээрээ тавьдийн, тэглээ гээд сүйрчихгүй, болохгүй бол дахиад зээл аваад түрүүчийнхээ зээлийг хаашдээ
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.236)
    yaakh bai guruunduu khuuu
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (188.64.247.13)
    bolj l bn shde . hiih yumaa hiigeed avchihsan . hvn hen zeeel avaad ashiglaad butsaagaad tuldug bizdeeee . belenchilj sursan bertegchingvvdee
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    МАНгарууд сонгуулийн хар машин дотор АН-хан МАНгаруудыг таньдаг жижигхэн хүн сууж байна гэж ойлгодог бололтой.
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • ц.а (103.26.193.31)
    Хар машинаар санал авбал дахин жинхэнэ хуйвалдаан болж бахь байдгаараа бид хуурагдаж улам доройтох болно. Машин бол техник. Техникийг хүн зохиож өөрчилж ажиллуулдаг биз дээ. Эрх баригчдын мэдэлд энэ машин чинь байгааг мартаж болно гэж үү. Олны өмнө гараараа тоолох нь ядахдаа бодит гарах юм даа
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.10.23.38)
    yana daa tun udahgui ene zurag deer baigaa zaluu uls turchdiin zolios bolj shorond suuj medne dee
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • иргэн (112.72.11.67)
    2040 онд олимп хийх гэж байгаа засаг өрөө төлчих байлгүй
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • ц.а (103.26.193.1)
    Хойч залгамж үедээ бөөн бөөн өр үлдээж байна даэ. Эд өөртөө жаахан ч гэсэн зав гаргаад өөрсдөө л тухайн үедээ болж байвал яасан ч яадгийн гээд өөрсдийн үр хүүхэддээ өр үлдээх эсэхээ бодоод үзээсэй. Өргүй амьдрах асар их боломж байгааг харж сэтгэж чадахгүй юм бол төр удирдах хэрэг юун. Чаддагтай нь мэтгэлцэж ажиллуулаач
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.36.219)
    16 онд Хар машинаар санал авах уу?
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.15)
    ДАРААГИЙН СОНГУУЛЬД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЛРАХ ЮМ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • монгол (183.177.97.21)
    16 онд дараагийн засаг гарааад юу ч хийж чадахгүй. үүнийг тэр америк кзөвлөхөөсөө асууж хэрэгжүүлж сөрөг хүчнээ бүрмөсөн юу ч хийгээгүй бид зам барьсан бүтээн байгуулсан гэж байгаа өөрсдөө хязгааргүй энрх барих гэсэн далд муу санаа. үүнийх нь горыг улс, ард түмэн амсч манай улс богино хугацаанд хөгжих нь үлгэр болж байна даа. нэг муу ан намын золиос болж байна. улс төр хийдээ улс гэрээрээ тоглож болохгүй гэдгийг хатуу ойлгож эдгээр засаг барьж байгаа нөхдийг бүгдийг хайр найргүй барьж хариуцлага тооцох хэрэгтэй
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    uriig ingej tulnu vnen shvv, aimaar baiagaz
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочид (103.26.193.4)
    Алтан хуягийн ЗҮ.Г хэрээрээ ажиллаж байгаа хямралтай үед үүнээс өөр яах билээ Үндэсний үйлдвэрүүд гадаад валютын ханш өндөр байгааг ашиглаад хөл дээрээ босож авах хэрэгтэй Хятадаас оруулж байгаа бараа бүтээгдэхүүн үнэтэй байгааг ашиглан адил төрлийн бараа бүтээгдэхүүн түүн дотроо барилгын метериалуудыг эх орондоо арай доогуур үнээр үйлдвэрлэж хөл дээрээ босож авах сайхан боломж аж Тиймээс МАН-хны худал үгэнд хууртаж сэтгэлээр унах хэрэггүй Урагшаа итгэлтэй харцгаая МАН засаг бариж байхад улс орны гадаад худалдаа маш сайн дэлхийн зах зээл дээр алт зэс нүүрсний үнэ өндэр дэлхийн Э.З хямраагүй байв Гэвч энэ үеийг МАН-нхан өөрсөддөө ашиглаж олсон ашгийг хувьдаа завшиж тэрбум тэрбумаар нь луйвардаж авилга газар авсан тэр их мөнгөөр зам барилгаа барихгүй яасын бол Даанч тэдэнд хийе бүтээе гэсэн сэтгэл байхгүй байждээ Гадаадад тансаг хаус аваад зарим нь бүүр сейфтэй мөнгөө хог дээр хаяж хөгөө чирээ биздээ Энэ ЗГ-т итгэл дэмжлэг хэрэгтэй
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин (103.26.193.20)
    өрийг хөнгөлдөг арга механизм олон улсад зөндөө л байдаг учир нь олдох байлгүй дээ хө одоо ингэж их бачуураад ч бас яахав тийм ээ хө
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин (103.26.193.13)
    одоо өргөн нарийн цариг гээд л бас оросууд тас хөндлөн хэвтээд хийлгэхгүй л байна Уг нь монголчууд эх орондоо эзэн боллоо гээд л баярлаад байтал байдал бас л үнэндээ өөр болтой
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин (103.26.193.27)
    Өр тавьж байж л энэ дэлхийд амьдрах болчихоод байхад өр тавихгүй гээд яах ч билээ харин өрөө төлөх тал дээр л сайн ажиллах гүрийх ёстой гэсэн үг өр тавьж л замтай болно төмөр замтай ч болно өргүй төмөр замтай болох боломжийг янз бүрийн хүиүүсээс болоод алдсан юм чинь одоо өр тавиад л төмөр замаа тавихаас өөр арга үлдээгүй Америк тусламжаар төмөр зам тавих гэтэл оросууд тас хөндлөн хэвтээд тавиулаагүй этгээд тэр мөнгийг аар саар зүйлд зарсан
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    17 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    35 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    38 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    13 цаг 24 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    21 цаг 33 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    21 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    21 цаг 42 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    21 цаг 45 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК