
Дотоодын нүүрсний экспортын тал орчим хувийг дангаараа бүрдүүлдэг “Mongolian Mining Corportaion” борлуулалтынхаа дийлэнхийг гадаад худалдааны “DAP” нөхцлөөр бүрдүүлсэн байна. Мөн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг БНХАУ-ын хэрэглэгчдэд нийлүүлжээ.Тайлант хугацаанд тус компани угаасан коксжих нүүрсээ тонн тутмыг нь дунджаар 86.2 ам.доллараар борлуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед угаасан коксжих нүүрсээ тонн тутмыг нь 98.7 ам.доллараар борлуулж байсантай харьцуулахад 12.7 хувиар буурсан үзүүлэлт болсон гэдгийг тайланд онцолжээ.
24tsag.mn