Өчигдөр Аргентиний ерөнхийлөгч хатагтай Кристина Фернандез Буонэс Айрост байдаг Аустрал эмнэлэгт бамбай булчирхайн хагалгаа хийлгэсэн нь амжилттай болжээ. Түүний хагалгаа гурван цаг гаруй үргэлжилсэн бөгөөд энэ хооронд иргэд нь улсынхаа тугийг барин эмнэлгийн гадаа цугларсан байна. Тэрбээр ажлаасаа 20 хоногийн чөлөө авсан бөгөөд энэ хооронд дэд ерөнхийлөгч Амадо Будо түүнийг орлож байхаар болсон юм. Хатагтай Фернандез өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хорт хавдартай гэдгээ зарласан. Тэрбээр 2007 онд Аргентиний ерөнхийлөгч болсон бөгөөд өмнөх жилүүдэд түүний нөхөр мөн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.

