Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Галбадрах: “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” ирээдүйд Харвард, Билл Гейтсийн сан шиг нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг том сан болно

2014-8-26
0
ЖИРГЭХ
“Шинэ Монгол эрдмийн хүрээлэн"-ийн захирал Ж.Галбадрахтай ярилцлаа.
1462761_564018450347720_752655671_o“Шинэ Монгол эрдмийн хүрээлэн"-ийн захирал Ж.Галбадрахтай ярилцлаа.

- "Шинэ Монгол эрдмийн хүрээлэн" байгуулагдаад удаагүй байна. Хүрээлэнгийнхээ талаар танилцуулахгүй юу?


-   “Шинэ Монгол" бүрэн дунд сургууль 14 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирлээ. Сүүлийн үед улс орны маань хөгжил хурдасч байна. Үүнийг дагаад уул уурхай, барилгын салбарт бүтээлч инженерүүд дутагдах болсон. Улс орны хөгжлийг харахаар яалт ч үгүй инженерийн чиглэлийн дараагийн шатны сургалт байгуулах шаардлага гарч ирж байна. Ийм хэрэгцээ шаардлага гарсан үед "Шинэ Монгол эрдмийн хүрээлэн" байгуулагдсан нь санамсаргүй гэхээсээ цаг үе нь таарсан гэвэл ононо. Учир нь, “Шинэ Монгол" бүрэн дунд сургууль маань байгалийн ухаан, физик, химид тулгуурласан сургалттай. Манай ихэнх төсгөгчид Японд инженерийн чиглэлээр сурдаг гэдтйг хүмүүс мэдэх байх. Бид энэ туршлага дээрээ үндэслэж технологийн коллеж, дээд сургууль байгуулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан. Миний хувьд энэ ажилд өөрийгөө зориулъя гэсэн хүмүүсийг эртнээс л тандаад яваад байсан хэрэг. Тэр нь МУИС-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ганзориг багш болон Японы Косэн буюу техникийн коллеж, их сургуульд сурч төгссөн Дэлхийд нэртэй корпорацид ажиллаж туршлага хуримтлуулсан Буянжаргал нар юм. За тэгээд Наранбаяр захирал маань байна. Эдэнтэйгээ нийлээд бүрэн дунд сургууль, технологийн коллеж, дээд сургуулиас бүрдсэн “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн"-гээ байгуулаад байж байна.

-    Яг л доороо гурван охин компанитай толгой групп шиг үү?

-   “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн" “Шинэ Монгол" бүрэн дунд сургууль, Косэн буюу техник инженерийн коллеж, NMIT буюу технологийн дээд сургууль гэсэн гурван сургуулиас бүрдэж байгаа гэдгийг хэлсэн. Энэ сургуулиуд маань бие дааж үйл ажиллагаа явуулж байна. Тус бүрдээ хөгжлийн стратеги, төлөвлөгөө гаргаад явна. Ерөнхийдөө ингэж тус тусдаа явах ч “Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн" гэдэг нэрийн дор зангилагдаж явах юм.
Өөрөөр бол нэг нэгнийгээ дэмжиж, нэг чиглэл рүү харж явна гэж ойлгосон ч болно.

-    Яагаад заавал "Эрдмийн хүрээлэн” гэж нэрлэсэн юм бэ?

-   Англиар бол академи гэж хэлээд байгааг Японд бол Гакү эн гэж нэрлэдэг юм. Бид академи гэж нэрлэе гэхээр шинжлэх ухааны байгууллага ч юм шиг сонсогдоод байсан. Академи гэдгийг юу гэж орчуулах уу, гээд олон хүнээс асуусан л даа. Бас Гакү эн гэдгийг орчуулбал “Такү" гэдэг сурах, "Эн" гэдэг нь хүрээлэн гэнэ. Бид "Сурах хүрээлэн" гэхээр нэг л эвлэж өгөхгүй байсан юм. Тэгсэн манай хэлний том эрдэмтдийн нэг н.Заяабаатар Эрдмийн хүрээлэн гэж орчуулж өгсөн. “Эрдмийн хүрээлэн" гэхээр сонсоход хүртэл их гоё сонсогдож байгаа биз дээ.

-  Нэр нь ийм учиртай байж. Үйл ажиллагаа бүтцийн хувьд ямар вэ?

- Их энгийнээр хэлбэл, Гакү эн гэдэг нь коллежоосоо дээд сургуульдаа ордог, бүрэн дунд сургуулиасаа коллеж, дээд сургуульдаа шууд орох боломжтой гэсэн үг. Бүр бүрэн дундынхаа дундаасаа нь коллеждоо орж болдог бүтэц гэж ойлгож болно.

-  Эдгээр сургуулийг хариуцаж ажиллаж байгаа хүмүүсээ танилцуулахгүй юу?

- Ер нь бол хүчтэй боловсон хүчин бүрдээд байгаа гэж хэлж болно. Бүрэн дунд суургуулиасаа эхэлье л дээ. Яагаад гэвэл, хүнийг үзэл бодлынх нь хувьд төлөвшүүлж, зүгшрүүлж өгдөг нь бага, дунд, ахлах сургууль. Манай Наранбаяр захирал /"Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал/ яг тэр зүг рүү чиглэсэн удирдагч байгаа юм. Жишээ нь, би ямар захирал байсан бэ гэхээр “физикийн хичээл ийм байх ёстой, математик нь тийм байх ёстой, TOEFL өгдөг болгоё, олимпиадад нь ингэе" гэх мэтээр багш гэдэг талаасаа л ажиллаад байдаг байсан байгаа юм. Мэдээж Нараа захирал гол түвшингээ барина л даа. Манай багш нар ч тэрэндээ дадчихсан улс. Гэхдээ манай хүний гол онцлог нь хүүхдийн гал бадарсан эрмэлзэл, мөрөөдөлтэй болох тэр арга замыг хичээлийн хөтөлбөрт нь шигтгэж өгдөгт байгаа юм. Наранбаяр захирлын хүүхдүүдтэй уулзахдаа хэлж байгаа үг нь их цэгцтэй, товч, тодорхой байдаг. Багш хүн бол нэг үгээ давтаж яриад байдаг гэмтэй. Ойлгож байна уу, яаж байна гээд л хичээл заадаг барилаараа яваад байдаг гэсэн үг. Энэ утгаараа Нараа захирал бол их зөв хүн нь болож таараад байгаа юм. Угаасаа ч манай хүн чинь багш биш шүү дээ. Ийм хүнийг Японд бол багш биш захирал гэж нэрлэдэг юм. Японд өөр алба, мэргэжлийн хүнийг дунд сургуульд захиралаар ажлуулж туршаад, тэр нь ч амжилттай болсон. Манайд ч мөн адил амжилттай "туршигдсан" гэж хэлье.

-  Тэгвэл коллежийнхоо захирлын талаар юу хэлэх вэ?

-  Буянжаргал Косэнд байхын л маш чармайлттай хүүхэд байсан гэдэг. Энэ чанарыг нь олон Япон хүн хэлдэг. Багш нар нь ч их магтдаг юм. Тэр курстээ үзэх боломжтой бүх л хичээлийг авч үзсэн гэж байгаа юм. Олон Япон хүн "Чи Монголдоо очиж Косэн байгуул. Чи чадна гэж" ятгадаг байсан юм билээ. Өөрөө ч математикийн улсын олимпиадаас медаль авч байсан мундаг залуу л даа. Тэр нь ч нөлөөлсөн байх. Сургуульдаа ч сайн сурсан. Манай хүн чинь Увсын Улаангомоос ирээд Улаанбаатарт бүтэн нэг жил ч амьдарч үзээгүй шахуу байж байгаад л Япон руу сурахаар явчихсан. Өөрөө бол “Би хөдөөний хүн" гэдэг юм. Би болохоор "Үгүй ээ, чи хөдөөний хүн байсан. Одоо бол чи дэлхийн хүн болоод ирсэн" гэдэг юм. Буянаа Японы алдартай “Тошиба" компанид ажилд орсон анхны монгол инженер. Өөрөөр хэлбэл, Монголд ингэж хийж болох юм байна гэдгийг нүдээрээ хараад, биеэрээ мэдрээд ирсэн хүн. н.Наранбаяр энэ хоёр маань одоохондоо тус тусынхаа сургуульд гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Яваандаа би энэ хоёрт хариуцсан сургуулиудыг нь бүрэн утгаар нь хүлээлгэж өгнө гэж боддог. Тэд хэдийгээр үүсгэн байгуулагч нь биш ч гэсэн энэ хугацаанд ямархуу CEO нар болохоо харуулаг. Тэр цагт нь би бүх эрх мэдлийг нь өгнө.

-Бид энэ мэдлэгийн их сургуулиудийг судалгааны их сургууль болгож өөрчилнө-


- Их сургууль жинхэнэ утгаараа ямар байх ёстой гэж боддог вэ?

- Манайд бол мэдлэгийн их сургуулиуд л байна. Дандаа л заадаг их сургуулиуд. Хүүхдүүд сураад л, сураад л байдаг. Бид энэ мэдлэгийн их сургуулиудийг судалгааны их сургууль болгож өөрчилнө. Судалгаа хийж тэрэн дээрээсээ үндэслэж дүгнэлт гаргадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүнд зөвхөн номоор заах биш оюутан өөрөө бодитоор хийдэг, судалдаг чиглэл рүү орох цаг нь болсон. Дээр нь, манай Ганзориг багш антерпренер гэж яриад байгаа. Тэр нь судалгаагаа нийгэмтэй нь холбож өгдөг. Өөрөөр хэлбэл, хийсэн судалгаагаа бизнестэй холбож, амьдралд хэрэгжүүлнэ. Стартап компани байгуулна гэх мэт. Энэ бүхнийг яаж хэрэгжүүлдгийг Ганзориг багш маань гаргаж ирээд МУИС дээр хэрэгжүүлэх гэж нэлээд үзсэн. Харамсалтай нь, санасанаараа байж чадаагүй гэдэг... Үүнээс гадна улсын сургуулиуд судалгаанд мөнгө хаях болон лаборатори байгуулах боломж хомс. Тэгвэл бид энэ тал дээр зоригтой ажиллана. Мөнгө ч хаяна. Ямар лобаритори хэрэгтэй байна түүнийгээ байгуулна. Гэхдээ зүгээр нэг хэдэн багаж авчраад тавьчихгүй. Сая долларын үнэтэй ч багаж байж магад. Харин тэр сая долларын үр дүнг хэзээ яаж гаргах уу, гэдгээ бас бодно. Зөвхөн судалгаа хийгээд байх биш бизнестэй яаж холбохов, жишээ нь уурхайн дээж хэмждэг багаж байж болно. Тэр багаж дээр аль нэг доктор, профессор гэрээ хийгээд би ийм судалгаа, ийм ажил хийнэ гээд гэрээ хийх боломж нь нээлттэй. Би энэ компаниас сая төгрөг авна, багаж ашигласны төлбөр гээд 200-г нь сургуульдаа өгнө. 400 мянгаар нь оюутнуудаа цалинжуулна, 400 нь компанийн ашиг болно гэдэг ч юм уу. Энгийнээр хэлбэл, профессор нь гарааны компанийхаа захирал нь, оюутнууд нь цалинжаад явах юм уу, төлбөрөө хөнгөлүүлээд явах боломжтой гэсэн үг. Энэ бүхнийг Ганзориг маань маш сайн харж байгаа.

- Таны хувьд?


- Миний хувьд "Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн” захирал. Би хувьдаа өөртөө эрх мэдэл төвлөрч болохгүй гэж үздэг. Мэдээж шийдвэр гаргах төвшинд оролцоно. Бусдыг нь манай CEO нар мэдэж ажиллана. Тэдэнд өөсрдөд нь тодорхой төсөв байгаа шүү дээ. Тэр хүрээнд нь би оролцохгүй. Яагаад гэвэл өөрсдийг нь чөлөөтэй ажиллуулж, шинэлэг санаануудыг гаргаж ирмээр байна. Санхүүгийн зарцуулалт дээр хяналт гэдэг юм уу, бодлогын зүгээс орж ирнэ. Түүнээс биш үйл ажиллагаанд нь оролцохгүй. Тайланг нь сонсоно. Ерөнхийдөө бол чиглүүлэх л үүрэгтэй. Гурван жил орчим ажиплаад л өөрсдөд нь өгчихнө.

- Цаашдын зорилгоо юу гэж тодорхойлж байна вэ?


-Яваандаа Эрдмийн хүрээлэн маань Харвардын сан, Билл гейтсийн сан гэдэг шиг том сан болох ёстой. Том боловсрол руу чиглэсэн, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах чиглэл рүү явах ёстой.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • eh (126.174.64.183)
    Shine mongol suguuliinhaa elseltiin shalgaltand anhaarahgui bol tend buun budilaan huuhduudiig yaj unagaaj boloh uu gesen asuult tavij bsan. Avah huuhduudee bagsh nar ni karmandaa yumaa hiigeed shiidsen bsan daa! Jisheelbel asuult -Uleg gurvel hezee yagaad muhsun be? Ene asuultand 6nasch hureegui balchir huuhed hariulj chadah uu?
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • А.Бат (122.201.17.226)
    Энэ хүн хэлснээ хийдэг хүн.Шинэ монгол сургуулийг мэдэхгүй хүн ховор шүү,тэр сургуулийг өөрийн хөдөлмөрөөр босгосооныг ирээд үзэхэд л болно.
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (172.56.39.60)
    Shine mongol surguuliig baigulaad hichneen oyuutan gadaadad surgaj bgaag ni netees olood unshaad uzeerei uneheer yum hiij chaddag hun shuu
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    Neg sited 2udur daraalan sedev n uur ch neg zuil bichih n reclam l bn l daa. Hiih bus hiisnee l yarimaar um daa.
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    Ene hun tiim mundag hun yum baihdaa?
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    9 цаг 42 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    13 цаг 3 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    13 цаг 8 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК