Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Алтай: Хөрөнгө оруулагчдыг татахын тулд тоглоомын дүрмээ тодорхой болгох ёстой

2014-9-16
0
ЖИРГЭХ
Монголын хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтайтай ярилцлаа.
АлтайМонголын хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтайтай ярилцлаа.

-Улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн оношилж байна вэ?


-Эдийн засгийн байдал амаргүй болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Гэнэтхэн нэг өдөр ийм болчихсон асуудал биш. Харилцан уялдаатай олон үйл явдлууд, батлагдан гарсан хууль эрх зүйн актуудтай холбоотой гэж бодож байна. Тухайлбал, урт нэртэй хууль, Стратегийн хөрөнгө оруулалтын тухай, Гэнэтийн ашгийн татварын зэрэг хуулиудыг дурдаж болох юм. Түүнчлэн гадны хөрөнгө оруулалттай томоохон төслүүд дээр удаашрал, үл ойлголцлууд давтан гарсан нь эдийн засгийн өнөөгийн байдал үүсэхэд нөлөөлсөн. Манай эрх зүйн орчин өөрөө тогтвортой биш болохоор Монгол руу орж ирэх гадны шууд хөрөнгө оруулалт муудсан. Ингэснээр Монголд орж ирэх валютын урсгал татарч төгрөгийн ханшийн уналт, ам.долларын ханшийн өсөлт зэрэг бүх сөрөг үр дагавар гарч ирж байна.

-Уг нь манайх хөрөнгө оруулалтынхаа орчноо сайжруулахаар багц хууль баталсан. Гэвч Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгал зогсонги хэвээр байна. Гол гацаа нь юунд байгаа юм бол?

-2010-2012 онуудад Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэлээд татахуйц орон байлаа. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд тэр имиж маань дээр дурдагдсан шалтгаануудаас болж алдагдсан. Тэр нэр хүндээ буцааж авч ирэхийн тулд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах зарим ажлууд хийгдэж байна л даа. Ингэх нь нэг асуудал. Харин гаргасан хууль журмаа таниулах, гаргасан тоглоомын дүрмээ барьж ажиллаж чаддагаа батлах нь тусдаа асуудал. Энэ ойлголтыгэргээд
гадны хөрөнгө оруулагчдад төрүүлэх нь чухал юм. Өнгөрсөн жилүүдэд гадаадын нэлээд хэдэн томоохон хөрөнгийн биржүүдээр Монголтой холбоотой төслүүд гарсан. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар амжилттай яваа нь цөөхөн байна даа. Учир нь манай хууль эрх зүйн орчны тогтворгүй байдалтай холбоотой. Бид хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчноо шинэчлэн баталсан юм чинь дүрэм журмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Эргээд гадны херөнгө оруулагчдын итгэлийг олоход тодорхой цаг хугацаа шаардагдах байх.

-Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудтай хамт Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан. Энэ хууль үр дүнгээ хэзээ өгөх вэ?

-Манай улсын эдийн засгийн макро орчин сайжрахын хэрээр Үнэт цаасны зах зээлийн тухай хууль үр дүнгээ өгнө. Өнөөгийн эдийн засаг ийм байгаа нөхцөлд шууд үр дүн нь гарахад хэцүү. Эдийн засаг эргээд сэргэсэн тохиолдолд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль эерэг үр дүнгээ өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Гадны хөрөнгийн биржүүдтэй холбогдох үүд хаалга нээгдсэн гэж байгаа. Гэвч Монголын хөрөнгийн зах зээлд гарах эерэг үзүүлэлт харагдахгүй байх шиг...

-Гадны хөрөнгийн биржүүд дээр гарсан хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр авчрах, Монголын бирж дээр байгаа компаниуд гадны бирж дээр гарах эрх зүй боломжууд нь нээгдсэн байгаа. Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй холбох гол ажлууд хийгдсэн. Дэд бүтэц, эрх зүйн орчноо бэлдлээ. Гэвч гадны биржүүд дээр гарсан ихэнх төслүүдийн хувьцааны ханш уналттай, зарим төслүүд нь их бага хэмжээгээр үйл ажиллагаа нь асуудалтай байгаа ийм үед үр дүнг нь гаргахад амаргүй. Мэдээжийн хэрэг ерөнхий эдийн засаг, Монгол руу гадны хөрөнгө оруулалт сэргэхтэй зэрэгцээд хамгийн түрүүнд бодит үр дүнгээ өгөх болов уу гэж бодож байна.

-Манай улсад банкны зах зээл давамгай хөгжсөн гэхэд болно. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ. Хууль эрх зүйн орчин нь бүрдэж чадсан уу?

-Сүүлийн хэдэн жил хууль эрх зүйн орчны шинэчлэл хангалттай хийгдэж байгаа. Цаашлаад эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, тэтгэврийн сангуудыг байгуулах зэрэг шат дараатай үйл ажиллагаануудыг явуулах ёстой л доо. Банкны болон хөрөнгийн зах зээлийн хувьд аль аль нь компаниуд, төслүүд хөрөнгө мөнгөө хямд өртгөөр татахад зориулагдсан механизм. Хөрөнгийн зах зээлээс бонд гаргаж зээл авч болно, хувьцаа гаргаж тодорхой хувиа зараад хөрөнгө татах ч боломжтой. Энэ тал дээр өнөөдөр Монголд банкнаас зээл авах хэлбэр зонхилж байгаа. Монголд херөнгийн бирж анх 1991 онд Их хувьчлал явуулах зорилгоор хөрөнгий зах зээл байгуулагдаж байла Мэдээжийн хэрэг өнөөдөр цаг үеийн байдлаас шалтгаалан гаднаас хөрөнгө татахад хүндрэлтэй байна. Гэхдээ хөгжлийн үүд нь нээгдсэн.

Тэгэхээр эдийн засаг дээшилж, гадны хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдвэл хөрөнгийн зах зээлд гадлны капитал орж ирэх бүрэн боломжтой. Хөрөнгийн зах зээлд капитал татах боломжууд нээгдэхийн хэрээр өнөөгийн гэр бүлийн хаалттай хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хөрөнгийн зах заал дээр ирнэ. Энэ хэрээрээ үйл ажиллагаа нь ил тод, тунгалаг болно. Бүтэц нь ч өөрчлөгдөөд явна гэж бодож байна.

-Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэр үр дүнгээ өгч байна. Энэ асуудлыг шүүмжлэл тойроогүй шүү дээ?

-Монголын хөрөнгийн бирж нь Лондонгийн хөрөнгийн биржтэй 2010 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд маш олон ажлууд хийгдсэн. Манай Сангийн яам Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаагаа дахиад гурван жилээр сунгасан таатай мэдээллийг хэвлэлээс уншлаа. Бид тус биржтэй хамтарсан нь давуу талтай. Лондон гэдэг бол дэлхийн томоохон санхүүгийн төвүүдийн нэг. Тэгвэл Лондонгийн хөрөнгийн бирж нь санхүүгийн төвийн гол хундаам нь. Ийм байгууллагатай хамтарч, тэднээс мэдлэг авч ажиллана гэдэг бол Монголын хөрөнгийн биржид хэрэгтэй. Мэдээж эерэг үр дүнгээ эхнээсээ өгч байгаа. Харин макро эдийн засгийн орчин маань хүндхэн ийм үед өсөлт саарах, арилжааны идэвх буурах зэрэг асуудлууд үүсч байна л даа. Гэхдээ энэ нь түр зуурынх болов уу.

-Оюу толгойн төсөл урагшилж байгаа талаарх таатай мэдээлэл байна. Гадны хөрөнгө оруулагчид энэ төслийг хэрхэн үргэлжлэхийг анхааралтай харж байгаа байх?

-Оюу толгойн төсөл бол Монгол дахь гадны хамгийн том херөнгө оруулалт юм. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг хэмжих барометр нь болж байна. Оюу толгойн төсөл хэрхэн яаж явагдахыг бусад хөрөнгө оруулагчид тун гярхай ажиглаж байгаа. Оюу толгойн 66 хувийг эзэмшиж байгаа “Туркойз Хилл Ресурс” нь хувьцаат компани. Энэхүү компанийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг “Рио тинто” ч мөн адил хувьцаат компани. Эдгээр компаниудын хувьцааг гадаадын томоохон хөрөнгө оруулалтын сангууд авсан байгаа. Тэр компаниудын үйл ажиллагаа сайн байвал манай бусад төслүүд рүү хөрөнгө оруулалт татахад эерэг нөлөө үзүүлнэ.

-Гадаадын биржүүдэд манайд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хөрөнгө оруулагчдын хувьцааг голдуу арилжаалдаг. Үүнээс гадна өөр ямар, ямар салбаруудын хувьцаа байдаг вэ?

-Голдуу ашигт малтмалын хайгуулын төслүүд байхаас гадна ашигт малтмалын олборлолт, газрын тосны хайгуулын болон нүүрс тээвэрлэх, түгээх компаниудын хувьцаанууд байдаг.

-Манайх ганцхан уул уурхайгаас хараат байвал эдийн засаг савлагаатай байна гэж, эдийн засагчид, судлаачид хэлдэг л дээ.  Та үүнтэй санал нийлэх үү?

-Дан ганц уул уурхайгаас хараат байж болохгүй гэдэгтэй миний бие 100 хувь санал нийлнэ. Гэхдээ бид Хятадтай гэхэд аж үйлдвэрлэлийн талаар өрсөлдөхөд хэцүү. Учир нь манай улсын газар зүйн байрлал, хүн амын цөөн байдал нөлөөлөх нь гарцаагүй. Харин Монголын эдийн засгийг илүү олон талт болгох боломж нь манай газар зүйн байршил гэж бодож байна. Сүүлийн үед Орос Хятадын худалдаа идэвхжиж байна. Тэгэхээр Монгол Улс транзитын бүс болж болно. Үүнийг хийж чадвал манай эдийн засаг ил үү олон хөлтэй болох нөхцөл бүрдэнэ. Хэрэв боломжтой бол хоёр хөршийн холбосон хийн хоолойг Монголоор дайруулах, төмөр замын тээвэрлэх багтаамжийг нэмэгдүүлэх зэргийг хийж чадвал зөвхөн уул уурхайгаас хараат гэлтгүй шинэ боломжууд гарах болов уу.

-Эдийн засагчдаас сонирхдог нэг асуулт бол ам.долларын ханш байгаа. Энэ оны төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 1384 байхаар тусгасан. Гэтэл нэлээд хэлбэлзэлтэй байна. Ер нь долларын ханш буух болов уу?


-Капитал Монголоос гадна байна. Тэрхүү хөрөнгийн урсгалыг Монгол руу чиглүүлж байж, төгрөгийн ханшийн уналт зогсох ёстой. Ингэснээр ам.долларын ханш ч суларна.

-Та Монголын хөрөнгийн биржийн захирлын албан тушаалаа өгөөд багагүй хугацаа өнгөрсөн байна. Одоо юу хийж байна вэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд ажлаа өгснөөс хойш хувийн теслүүд дээрээ анхаарч ажиллаж байна даа. Найз нөхөд, хамрагчидтайгаа төслүүд хэрэгжүүлж байгаа. Цаашлаад Санхүүгийн зохицуулах хорооны даргын орон тооны бус зөвлөх, Монгол-Британийн худалдаа аж үйлдвэрийн танхимын хүндэт ерөнхийлөгч гэхчилэн сонгуульт ажлуудад оролцоод л явж байна.

-Х.Алтай Монголын хөрөнгийн биржийн захирал байхдаа их хэмжээний мөнгө идсэн уусан гэх мэдээлэл сүүлийн үед цацагдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ. Та тайлбар өгөхгүй юу?

-Монголын хөрөнгийн бирж бол төрийн өмчит хувьцаат компани. Тэр утгаараа компанийн тухай болон төрийн болоод орон нутгийн тухай өмчийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоот байгууллага. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжээд явдаг. Тэдгээр хуулиудын дагуу үйл ажиллагааны бүх зардлыг Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-өөр хэлэлцээд хувьцаа эзэмшигч болох Төриин өмчиин хороогоор батлуулдаг. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Намайг ажпаа өгснөөс хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монголын хөрөнгийн биржид шалгалт хийсэн байна лээ. Тэд энэ байгууллагыг хувьцаат компани гэдэг утгаар нь биш төсвийн байгууллага шалгадаг нормативын дагуу шалгалт хийсэн гэж ойлгосон. Зөрчил гэгдэж байгаа зардлууд нь ТУЗ, хувьцаа эзэмшигчээр батлуулсан, зарим нь хэмнэлттэй гарсан зардлууд юм шүү дээ. Тухайлбал миний гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд нийт ажилчдадаа ажлын үр дүнгээр нь олгож байсан урамшуулал, тэтгэмж зэргийг зонхилон зөрчил гэсэн байна лээ. Би актын төсөлтэй танилцаад тайлбаруудаа хүргүүлсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлаар хэлэлцэгдсэн боловч яг зөрчилтэй гэсэн акт гараагүй. Намайг Монголын херөнгийн биржид ажиллаж байх хугацаанд жил бүр Төрийн өмчийн хороо, Аудитын хяналт шалгалтууд жил бүр хийгдэж байсан. Тухай бүрт нь ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй.

М.Мөнхцэцэг
Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.61.97.100)
    Hyatad, USA, Oligarhi uhanuu hamaa alga. Uul uurhaigaas tatvaraa oligtoihon avch irgediinhee tsalin hulsiig 5-6 saya bolgood ayatai taatai amdirah bolomj burduuleed ugvul bolloo. Togloomiin durem bol hurengiin birjeeree uul uurhaigaa il tod public company bolgoh l yum shuu dee. Heden oligarhiin ashig sonirholoos bolj ard tumen zovoh gej dee.
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • SRETSE (180.235.182.111)
    hutsDAG HAR UNEE
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    tegeed mungu idsen ni haana baina. AN iinhan arai dendvv bolimoor yumaa
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    энэ залуу зөв ярьжээ. идлээ уулаа гэсэн бас л худлаа гүтгэлэг байжээ дээ
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • ebeb (180.149.78.26)
    salam maleikum altai. amjilt
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    7 цаг 14 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    7 цаг 31 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    7 цаг 54 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 5 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    9 цаг 2 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    10 цаг 9 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    10 цаг 31 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    11 цаг 53 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    12 цаг 23 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    12 цаг 31 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    12 цаг 41 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    12 цаг 45 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    13 цаг 41 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    14 цаг 7 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    14 цаг 15 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    14 цаг 38 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    14 цаг 42 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    14 цаг 55 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    15 цаг 0 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    15 цаг 1 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК