
Төрийн үйлчилгээг олон нийтэд ил тод хүргэх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох ба өргөдөл гаргах дугаарыг 9 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн www.haiguul.mram.gov.mn цахим хуудсанд хандан авах юм.
Мөн та бүхэн ашигт малтмалын газрын цахим хуудсанд /www.mram.gov.mn, www.haiguul.mram.gov.mn/ хандсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлын мэдээлэл, өргөдөл гаргах цахим дугаар авах зааварчилгаа, холбогдох бусад мэдээллийг авах боломжтой.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулах, эдийн засгийн чадавхи, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.