Гвиней улсын иргэд сарьсан багваахай агнаж идсэнээс Эбола вирус үүссэн болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн билээ. Сарьсан багваахайнууд малын галзуу өвчнөөс гадна 100 гаруй халдварыг тараадаг ч өөрсдөө вирусаар өвддөггүй гэнэ. Тиймээс эдгээр шөнийн амьтад Эбола вирусыг анагаахад чухал нөлөөтэй гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтэд сарьсан багваахайны цусаар вакцин хийж болох эсэхийг судалж эхэллээ. Сарьсан багваахайнууд Эболагаар өвчилдөггүй нь тэдний нисэх чадвартай холбоотой ажээ. Тэдний биед бодисын солилцооны идэвхжлийг бууруулахаас хамгаалах онцгой механизм үйлчилж байдаг. Түүнчлэн сарьсан багваахайнуудын дархлалын систем байнга идэвхтэй ажиллаж байдаг тул хүнтэй адилгүй юм. Тиймээс вирусын эсрэг хүчтэй хариу үйлдэл үзүүлж чаддаг байна.
Эболагийн вирус хүний биед орсоноор дархлалын системийн идэвхжилтийг бууруулж байгаа гэдэг нь ноцтой юм. Дархлалын системийн үйл ажиллагааг доголдуулсанаар бөөр, элгийг муутгаж, дотор цус алдахад хүргэдэг байна.
1976 онд Эбола вирус анх илэрснээс хойш эрдэмтэд жимсийг хамгийн түрүүнд сэжиглэжээ. Учир нь вирус амьтнаас хүнд шууд халдах нь ховор бололтой. Вирус сарьсан багваахайнаас сармагчинд, сармагчны хазаж, зууж хаясан жимснээс хүнд гэх мэтээр дамжиж халдварлана. Мөн амьтны цусаар халдварлах нь түгээмэл тул сарьсан багваахайг хүнсэндээ хэрэглэдэг Африкийн ард түмэн махыг нь сайтар боловсруулах хэрэгтэй юм.