Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн
гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцсэн ч
тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь Засгийн газрын итгэмжлэгдсэн
төлөөлөгч н.Зүмбэрэл уг хэргийн шүүгч Б.Цолмонгэрэлээс татгалзаад
зогсохгүй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хэргээ
шийдвэрлүүлэхээс татгалзаж хүсэлт гаргасан байна. Тиймээс Засгийн газрын
итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Зүмбэрэлийн хүсэлтийг Иргэний хэргийн давж
заалдах шатны 10 дугаар шүүх татгалзлыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх
юм. Түүний дараа шүүх хурлын тов товлогдох юм байна. Д.Ундрах /24tsag.mn/




















































