Нэгэнрүүгээ халуун ус цацсан хэрэгт буруутгагдсан Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 16-нд шүүж Ц.Алдармаад долоон жил арван хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан юм. Улмаар Ц.Алдармаа Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Тэгвэл уг хэргийг давж заалдах шатны шүүх хурал ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 20-нд товлогдсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин Д.Оюунтуулын хувьд өнөөдөр БНСУ-ыг зорьж эмчилгээ хийлгэхээр болжээ. Түүний эмчилгээний зардлыг Ц.Алдармаагийн ар гэрийнхэн гаргаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































