Энэ сарын 9-нд Баянгол дүүрэгт таван хятад иргэн монгол залуусыг зодсон хэрэг гарсан байна. Хятад иргэдэд зодуулсан хохирогчид болох Е, Х нар нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс байсан байна. Тэд толгой, нуруу, цээжиндээ хүнд бэртсэн аж. Улмаар шүүх эмнэлэгт гэмтлийн зэргээ тодорхойлуулахаар хандаад байгаа гэнэ. Тэдгээр хятад иргэд манай улсын хоёр иргэнийг зодоод зогсоогүй, шуурхай дуудлагаар ирсэн цагдаа нарыг ч үг хэлээр доромжилж байсныг эх сурвалж мэдээллээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд тэдгээр хятад иргэдийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа аж.
Д.Дуулим





















































Сэтгэгдэл (3)