Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд О, Г нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож О нь Г-ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, Г нь О-г Б-тэй хардаж улмаар өөрийн унаж явсан 88-87 ГАА улсын дугаартай автомашинаар Б-г дайрч алахыг завдсан, мөн Г, Ц нар нь бүлэглэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шалтгаангүйгээр Б-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг гарсан бөгөөд дээрх хэрэгт 2014 оны 07 сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэнийг тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор 2014 оны 10 сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн Сум дундын 5 дугаар шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































