Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Улаан хоолой гэх газар Ж, А, Ч нар нь зодолдож улмаар Ж-г чулуугаар цохиж амь насыг нь хохироосон хэрэгт 2014 оны 09 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тус хэрэгт аймгийн Цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.Дээрх хэрэгт аймгийн прокурорын газрын орлогч прокурор хэргийн газрын үзлэг болон бусад ЭБША-нд оролцож, аймгийн хяналтын прокурорууд зэрэгцэн хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд тус хэрэг шүүхэд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын хяналтанд иржээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































