Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Шүүх хурлын үеэр Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Зүмбэрэл уг хэргийн шүүгч Б.Цолмонгэрэлээс татгалзаад зогсохгүй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хэргээ шийдвэрлүүлэхээс татгалзаж хүсэлт гаргасан байна.Түүнээс шүүх болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзах болсон шалтгаанаа тайлбарла гэхэд “Хэрвээ Б.Билэгт эргээд ЦЕГ-ын дарга болвол гэмт хэргийн тоо ихэснэ гэсэн утгагүй хариулт өгсөн учраас шүүх бүрэлдэхүүн шалтгаан хангалтгүй хэмээн үзэж шүүх хурлыг үргэлжлүүлсэн байна. Улмаар Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйл ангийг зөрчсөн үйлдэл хэмээн үзсэн байна. Мөн Б.Билэгтийн оронд ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томилсон тогтоол нь хууль зөрчсөн учраас С.Баатаржавыг эргүүлэн татаж, Б.Билэгтийг эргүүлэн томилоод, ажилгүй байсан хугацааны цалин болох гурван сая 917 мянган төгрөгийг олгуулах шүүхийн шийдвэр гаргасан байна. Улмаар эргүүлэн томилох үүргийг ерөнхий сайдад даалгасугай хэмээжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Харин энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэн Б.Билэгт шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (18)