Хэнтий аймгийн музейн захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбулгана нь хуурамч баримт бүрдүүлэн улсын мөнгийг завшиж байжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан хуурамч материал бүрдүүлэн төсвийн хөрөнгөөс завшиж байсан хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагынхан шалгаж байжээ.Тэрбээр тус музейн захирал эмэгтэйг жирэмсний амралттай байх хугацаанд түр ажиллаж байсан аж. 2013 оны долдугаар сараас аравдугаар сарын хооронд Ц.Эрдэнэбулган тушаал гаргаж Г.Шархүүхэн гэдэг хүнийг түр ажилд авч, цалин олгож байсан гэсэн хуурамч баримт бүрдүүлж, тэр хугацаанд нэг сая гаруй төгрөг завшсан гэнэ. Г.Шархүүхэн гэх хүний цалинг 330 мянган төгрөгөөр тогтоож, гурван сарын хугацаанд олгосон баримт бүрдүүлсэн байжээ.
Музейнүүд үзвэр худалдан авахад зориулж улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө олгодог. Гэтэл Ц.Эрдэнэбулган мөн л хуурамч баримт бүрдүүлэн уг мөнгөнөөс нэг сая орчим төгрөг завшсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй аж.

Сэтгэгдэл (5)