Дэлхийн театрын урлагийн сор бүтээлүүдийн нэг театр урлагийн томоохон төлөөлөгч Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг “Black box” театрын уран бүтээлчид өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл “Black box” театрын хамт олон “Хирснүүд” жүжгийг дахин арваннэгдүгээр сарын 15-нд 18.00 цагт “Black box” театрт тоглохоор болжээ.




















































