Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэг эмчийг хамгаалахын тулд талийгаачийн ар гэрийнхнийг бүтэн жил тарчлааж байна уу

2014-11-12
0
ЖИРГЭХ

    Одоогоос яг таван сарын өмнө буюу 2014 оны 5 сарын 16-нд эр нөхрөө, эцгээ алдсан нэгэн гэр бүлээс Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан ил захидал илгээж байсныг үзэгчид санаж байгаа байх. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэрэг явдал нааштайгаар шийдэгдээгүйгээр барахгүй, Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч авч хэлэлцсэнгүй, шүүх ч тэр асуудалд ямар нэг байдлаар нааштай хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Болсон явдлыг товчхон өгүүлье.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн П.Бадамжунай нь 40 ажилтантай, БСЭХ компанийг удирдан гэр бүл, ахан дүүс, хамт олныхоо өмөг түшиг болж ажиллаж амьдарч байв. Тэрээр  элдэв архаг хууч өвчингүй, архи тамхи мэтийн хорт зуршил хэрэглэдэггүй нэгэн байсан. Хэрэг явдал гарахаас хэдхэн хоногийн өмнө Эрдэнэт хотын 5-р бичил хороололд байрлах “Эрхэст Оргил” эмнэлэгийн хамар хоолойн эмч Б.Энхбатад очиж үзүүлтэл ““Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн сувилал дээр очиж зургаа авахуулаад ир, салст нь гэмтсэн байна, зураг харж байгаад эмчилнэ” гэсэн бичиг хийж өгсөн байна. Ингээд 2014 оны 01 сарын 7-ны өглөө 9.00 цаг өнгөрөөгөөд сувилал дээр очиж хамрын зургаа авахуулахаар гэрээсээ гараад эргэж ирсэнгүй. Тухайн өдрийн 12.00 цагийн үед Б.Энхбат эмч П.Бадамжунайн эхнэр рүү ярьж, нөхөр чинь ухаан алдаж уналаа, 103 дуудсан хурдан ир гэж хэлснээр Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиход талийгаачийн хүзүүгээр хүчтэй өвдөөд амьсгаа авч чадахгүй байдалтай байж. Ингээд тархи, уушигны зураг авахуулж, цусны шинжилгээ, зүрхний шинжилгээ хийлгэж, дотор, мэдрэл, сэхээний эмч нар дараалан ирээд жижүүрийн сувилагчид хэлээд л морфин, седуксин мэтийн хүчтэй өвчин намдаагч тариануудыг зай завсаргүй хийсэн байна. 16 цагийн орчим бүх шинжилгээний хариу эерэг сайн гарсан, тархинд харвалт байхгүй, зүрх  хэвийн, амьсгалын замын дутагдлаас болж уушгинд хаван огцом үүссэн байна. Сорил тавьж үзэхэд хамар угаахад мэдээ алдуулсан эмнээс харшил үүссэн гэв. Эмчилгээ эхэллээ, та нар тайван бай маргааш гэхэд хордлого тайлагдана гэж сэхээний эмч нар ар гэрийнхэнд нь  мэдэгдэв. Үүнээс хойш 18.00 цаг өнгөрч байхад ар гэрээс нь 2 хүн өрөөнд орохыг зөвшөөрч гэргий нь хүүтэйгээ ороход талийгаач хөл гар нь хөрөөд, бие нь асар муудсан байдалтай байсан ба 15.00 орчим минут болоод хорвоогийн мөнх бусыг үзжээ.

Чих хамар хоолойн эмч Б.Энхбат өвчтөн үзээд карт нээгээгүй, сорил тавиагүй, ямар эмчилгээ хийсэн тухайг нь Бүсийн Оншилгоо Эмчигээний төвийн эмч нар мэдээгүйн улмаас мэдээ алдуулагчийн харшилд өртсөн хүнд нэмж хүчтэй хортойд тооцогддог тарианууд хийж улам харшуулжээ. Хүлээн авах нь өвчтөнөө хүлээн аваад карт нээж эмч нар нь хийсэн эмчилгээгээ шууд бичээгүй сүүлд нь нөхөж бичиж байсан болохоор хэн нь ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй, дахин давтан тунг нь хэтэртэл тарьсан байдаг.

Шүүх эмнэлгийн задлангийн шинжилгээний дүгнэлтэд Энхбат эмчийн буруутай үйлдэл нь тодорхой тусгагдсан байдаг.

Тухайлбал: 

1.Талийгаач П.Бадамжунайн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй байна.
2. Эд эсийн шинжилгээнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд эмийн бодисын хүчтэй харшил урвалаас шалтгаалан амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.
3. Цус нь ABO –н системээр 0 (1)-р бүлэгтэй байна.
4.Талийгаачийн биед үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.
5. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.
6.Эмч Б.Энхбат урьдчилан үзлэг шинжилгээ хийгээгүй, зохих эмнэлгийн үзлэг эмчилгээ шинжилгээний карт хөтлөлгүй эмчилгээ явуулсан алдаа дутагдал тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр эмнэлэгт үйлчлүүлж байгаа өвчтөнийг үзлэг хийгээд шаардлагатай шинжилгээ хийх журамтай. Тухайн үед эмчилгээ хийхээс өмнө үзлэг шинжилгээ бүрэн хийсэн бол дээрх хүндэрлээс сэргийлэх боломж байсныг үгүйсгэхгүй гэх дүгнэлтүүд гарчээ.

Тэр цагаас хойш тухайн хэрэгт холбогдох шүүх хурал 5 удаа хойшилсон бөгөөд энэ хооронд Б.Энхбат эмч нь Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээс тэс хөндлөн дүгнэлтийг эмч нараар гаруулсан байдаг. Эмч нарын гаргасан дүгнэлт нь товчхондоо Б.Энхбат эмч буруугүй гэж гарсан байдаг. Гэтэл Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр дурдсанчлан эмчийн буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай болохыг хэлж өгдөг. Ингээд  11 дүгээр сарын 5-нд болсон 6 дахь удаагийн шүүх хуралдаанаас Б.Энхбат эмчийн өөрийн танил тал, багш нараар өөрийн алдаа дутагдлаа өмгөөлж хамгаалсан элдэв эмч нарын дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжилгээний зөрүүтэй дүгнэлтээс үүдэн 14 хоногийн дотор энэхүү дүгнэлтүүдийн аль нь зөв эсэхийг тогтооно гээд өндөрлөв.

Б.Энхбатын хувьд Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг, сувиллын албанд гэрээгээр ажилладаг эмч байсан бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувиллын албанд удаа дараа хандаж үзжээ. Тус үйлдвэрийн эмнэлэг сувиллын албаны дарга н.Ганчимэг гэх эмэгтэй талийгаачийн ар гэрийнхэнд “Энэ хэрэг ядлын талаар би мэдэхгүй, Б.Энхбат эмч манайд гэрээгээр ажилладаг байсан. Эрдэнэт үйлдвэрийн захиргаа л мэдэх байх” гээд өөрөөсөө асуудлыг түлхээд бараг л зугатжээ. Өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэр ч тэр, тус үйлдвэрийн эмнэлэг, сувиллын алба, түүний дарга н.Ганчимэг ч тэр хариуцлагаас бултаж, хүний амь насыг юман чинээ бодохгүй явна. Үхсэн хүнийг босгоод ирэхгүй ч гэсэн бүтэн жилийн турш талийгаачийн араас уй гашууд автан, гэм буруутныг тогтоож, үнэн мөнөөр нь шүүлгэнэ гэж итгэсэн ар гэрийнхэнд нь тус байгууллага нэг ч төгрөгийн нөхөн олговор битгий хэл нэг удаагийн сэтгэлийн дэм үзүүлэлгүй хүний мөсгүй зан гаргасан байна.

Н.Удвал сайдад бичиж байсан ил захидлыг энд дарж уншина уу.
11111(1)

11111(1)
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зул (122.254.127.34)
    Энхбат ч, шүүх цагдаагаар байнга дуудагдаж байцаагдсаар байгаад цагаандаа гарсан ***** байхаа. Эрдэнэтиихэн луйварчин, мэдлэг чадваргүйг нь мэднэ дээ. Ямар сайндаа улсын эмнэлэгт ажилд авахгүй байхав дээ
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Батаа (122.254.127.34)
    Энхбатаа, чамд хүн аврах чадвар байна гэж бодож байна уу? Хүнийг хорт тариагаар хордуулж алчихаад хийсэн нүгэлээ цагаатгах гээд явж байдаг, хүний мөс, чанар байна уу? Буруугаа хүлээж, өөрийхөө хариуцлага, үүргээ ухамсарлаач
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Наран (122.254.127.34)
    хүний амиар тоглохоо болиоч ээ, Энхбатаа хүн алчихаад ичихгүй өөрийгөө зөвтгөх гээд сууж байдаг, бурхан чамайг шийтгэх л болно доо. Чаддаг ажлаа хийгээч, хичнээн хүний элгийг харуулах гээвээ
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • oogii (122.254.108.127)
    Ийм хүний үнэргүй эмч бусад эмчийнхэээ нэр төрийг гутааж байгаан бишүү бид ийм эмч нартай байх юм бол хэд амь нас эрүүл мэндээ даатгах вэ УДВАЛ сайдаа
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • admin (122.254.108.127)
    Shuuh shudraga handah bailgui dee ar irgeddeee shudraga bgaasai
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Ooooo (122.254.108.127)
    Orhon aimgiin b.enhbat Mechiin orontsog her gee shudargaar hvleej ar gerees ni vnen setgeleesee uichlalt guimaar ym udvalgui Oort ni itgeed zahidal bichij baihad avch heleltsehgui ajilaa hiidiimuu ard irgediinhee ervvl enhiin to loo baih Estoi biz dee hvn alaad bgaa mech dee hariutslaga toots moor ym
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • арайчдээ (203.169.54.106)
    Шүүх яагаад таван удаа буцаав. Бас шүүх эмнэлгийн дүгнэлтийг үгүйсгээд байгаа хэрэг вэ. Шударга үнэн хаана байна. Хүний амь нас ийм хямдхан болчихсон юм уу?
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (112.72.13.84)
    Enhbataa chi bolildll hichneen hvnii amiar togloh gesiin
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    13 цаг 28 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    13 цаг 56 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    16 цаг 53 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    16 цаг 58 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    18 цаг 44 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    18 цаг 59 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    19 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    19 цаг 16 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    19 цаг 20 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    19 цаг 27 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    19 цаг 32 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    19 цаг 41 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    19 цаг 46 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    19 цаг 51 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    21 цаг 20 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    21 цаг 57 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    22 цаг 15 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    23 цаг 3 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК