Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр хэлэлцэж шийдвэрлэсэн. Тэгвэл энэ талаар сайтууд хойшлуулсан, хүчингүйд тооцсон гэх мэтээр янз бүрээр мэдээллээ байгаа юм. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх мэдээлэл хийлээ.-Өчигдрийн шүүх хурлаар Б.Билэгтийг албан тушаалд нь эргүүлэн томилсон гэх мэдээлэл үнэн биз дээ?
-Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу цахим сайтуудаар тус шүүхэд шалгагдаж байгаа Б.Билэгтийн нэхэмжлэлтэй Засгийн газартай холбоотой хэргийн гомдлыг хэлэлцлээ. Шүүх хуралдаан хойшиллоо гэх зэргээр буруу ташаа мэдээллүүд цацагдсан.
Тэгвэл нэхэмжлэгч ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт нь 2014 оны наймдугаар сарын 15-ны өдөр, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 8 сарын 14-ний өдрийн 258, 269 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгох ажилгүй байсан хуцагааны цалин хөлсийг нөхөн олгохыг Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг хүлээж авч хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад өчигдөр шүүх хуралдаан товлогдоод явагдсан.
Шүүх хуралдаанаар Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258.1, мөн энэ оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 269.1 дээх заалт нь хөдөлмөрийн болон төрийн албаны хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилохыг Монгол Улсын засгийн газарт даалгасан байгаа.
-Ажилгүй байсан хугацааны цалинг олгуулна биз дээ?
- Ажилгүй байсан хугацаанын цалин 3 сая 817 мянган төгрөгийг Засгийн газраас гаргуулж Б.Билэгтэд олгохоор шийдвэрлэсэн байгаа. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ариунболд, хариуцагч Засгийн газрын төлөөж Зүмбэрэл нар ажилласан байгаа.
-Засгийн газар энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд яах вэ?
-Засгийн газарт даалгаж байна. Энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд талууд давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах эрх нь нээлттэй.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)