Азийн элсний спортын IV наадам энэ сарын 14-нд Тайландын Пукет хотноо эхэлнэ. Тус наадамд шар тивийн 45 улсын 2645 тамирчин, 26 спортын 169 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Харин манай улс спортын найман төрөлд оролцохоор мэдүүлгээ өгсөн. Азийн элсний спортын их наадам анх Индонезийн Балли аралд зохион байгуулагдаж байжээ. Наадмын туг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр эхлэх бөгөөд улс бүрээс 15 төлөөлөгч оролцох юм. Харин манай улсын тугчаар чөлөөт бөхийн тамирчин Ц.Азбилэг сонгогдсон.




















































