ХУД-ийн EGG mart-аас шинэ өндөг авсан. Гэтэл өндөг нь газтай ундаа шиг хагарч аймар өмхий үнэртэй байна. Тэр газарт хэлэхээр шинэ ажилтан устгал оруулах гэж байсан өндгийг андуураад өгчлөө уучлаарай гэсэн. Шалгаж өгнө үү гэсэн гомдол МХЕГ-т иржээ. Улмаар гомдлын дагаа дараах арга хэмжээг авч ажиллажээ.Иргэний ирүүлсэн гомдлын дагуу мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч 34/37 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах тухай улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 34-02-314/201 тоот албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































