Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаанхад гэх газар 6 дугаар 27-ны орой БНХАУ-ын иргэн SHUANGXI /Шуанши/ гэгч нь согтуугаар БНХАУ-ын иргэн WULIJITAOGETAO /Өлзийтогтох/-той маргалдаж түүний зүрхэн тус газар нь хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлджээ. Түүний үйлдэлд Сум дундын нэгдүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.Сум дундын шүүх 16 дугаар шүүх 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын иргэн SHUANGXI-д холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (2)