Лэйкерсийн супер од Коби Брайнт өнөөдөр Мемфисийн эсрэг 26 довтолгооныхоо 10 -г амжилттай болгож 28 оноо авсан ч түүний баг 107-102 оор хожигдол хүлээж шинэ улирлын зургаа дахь хожигдлоо амслаа. Гэхдээ үүнээс илүү олны анхаарлыг татаж байгаа нэг асуудал бол Коби Брайнтын алдсан довтолгоо юм. Тэрээр өнөөдөр 16 довтолгоог амжилтгүй болгож NBA -гийн бүх цаг үеийн хамгийн олон довтолгоо алдсан тоглогч болжээ.





















































