Нийслэлийн Агаарын чанарын албанаас “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг энэ сарын 18-нд зохион байгуулах болжээ. Уг үйл ажиллагааны үеэр агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллагууд ямар уялдаа холбоотой хэрхэн хамтран ажиллаж, аль байгууллага ямар үүрэгтэй оролцох талаар хэлэлцэх аж. Зөвлөгөөнд 44 байгууллагын төлөөллийг урьж оролцуулах юм байна.






















































