Хуульчийн мэргэжлийн шалгалт өчигдөр 09 цагаас орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад 1600 гаруй эрх зүйч оролцож байна. Шалгалтыг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлах цахим спортын төвүүдэд авч байгаа юм.Шалгалтын зохион байгуулалтад хүний субьектив нөлөөлөл орох бололцоог хязгаарлан, нарийвчлан журамлаж цахим системээр анх удаа авч байна. Эхний өдөр хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилгыг шалгалтыг авсан бөгөөд уг шалгалтад тэнцсэн эрх зүйчид өнөөдөр бодлогын шалгалтад орох эрхтэй болсон юм. Хуульчийн мэргэжлийн шалгалт арваннэгдүгээр сарын 13, 14 –нд үргэлжлэн явагдана.






















































