Монголчууд итгэмтгий хүмүүс. Гэхдээ зарим үед дэндүү болгоомжгүй гэж хэлж болно. Баянзүрх дүүргийн цагтдаагийн 2-р хэлтэст иргэн Д нарын 7-н хүнд холбогдох бусдын мөнгийг гэрээний аргаар залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарлаа.Гэмт этгээдүүд иргэдэдэд Япон улсаас хямд үнээр автомашин зуучилж өгнө гэж нэг хүнээс 6-35 сая төгрөгийг нь залилсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.
Машин авна гэдэг иргэдийн хувьд мөнгөө хуримтлуулж, төлөвлөж, хоорондоо ярилцаж шийддэг айл гэр бүлийн бас нэгэн том асуудал. Өдөр тутмын хэрэгцээгээ хүртэл бид хэн нэг хүнд найдаж, бусдад найдаж, хүлээж, бусдаар зөөлгөдөггүй шүү дээ. Амжиргааныхаа амин гол хэрэгцээ болсон автомашинаа худалдаж авахдаа хашир аргаар биш итгэмтгийн зан дээрээ түшиглэн энгийн хялбар аргаар авчирч өгнө гэсэн башир үгэнд алдсан иргэд "Дэлхийн тамга" ХХК, "Гүнбэйс", "Алтан самурай" гэдэг нэрээр байгуулагдан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдоод байгаа учир хохирсон иргэд Баян-Зүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хандаж өргөдөл гомдлоо гаргах юм.
Монголчууд монголчуудаа ийнхүү арай гэж цуглуулсан арав таван төгрөгийг нь залилан машин ч үгүй мөнгө ч үгүй болгож байгаа тухай ӨНӨӨДРИЙН СЭДЭВ ээрээ онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (1)