Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө. Энэ өдрийн онцлох бөхөөр МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгням тодорсон. Тэрээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд 1800 барилдаанаа өчигдөр хийсэн юм. Энэхүү амжилт нь мэргэжлийн сумо бөхийн түүхэнд хоёрт бичигдэх түүхэн амжилт юм. Кёкүтэнхо 1800 барилдаанаа хийж 899 даваагаа авсан. Тэрээр өнөөдөр учраа бөхөө давах юм бол 900 дэх даваагаа авна.





















































