Улсын драмын театрын түүхэн жүжгийн сар өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тэд арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн өдрүүд” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээ үзэгчдийнхээ хүртээл болгодог юм. Өнгөрсөн долоо хоногт “Тэнгэрийн хүү”, “Ану хатан” үндэсний түүхэн жүжгүүдийг толилуулсан. Тэгвэл энэ долоо хоногт "Саран хөхөө" үндэсний сонгодог жүжиг болон “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг үзэгчдэдээ өргөн барих гэж байна. “Саран хөхөө” үндэсний сонгодог жүжиг тайзнаа гурван удаа тоглогдоно.





















































