Тулгар төрийн 2223, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич Х.Намсрайд гардуулахаар болжээ. “Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүнийг шагнасан юм. Харин уг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ.
"Чингис хаан" одонг хүртэж байсан хүмүүс:
1. П.Очирбат: 2005 онд
2. Б.Шарав:2006 онд
3. Д.Бямбасүрэн 2009 онд
4. Р.Гончигдорж 2010 онд
5. Н.Багабанди 2011 онд
6. Д.Дэмбэрэл 2012 онд
7. Д.Содном 2013 онд























































Сэтгэгдэл (3)