Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвөлгөөн 2014 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд болно. Зөвөлгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, орлогч прокурорын нийт 80 гаруй удирдах ажилтан оролцох бөгөөд зөвлөгөөнөөр аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газруудаас хийсэн ажлын талаарх мэдээлэл танилцуулгыг сонсч, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Удирдах ажилтны зөвөлгөөний үеэр Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Е.Сагсай, Ц.Мөнхбат нарын зэрэг хүмүүс шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд прокурорын байгууллагаас анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгнө.
Мөн зөвөлгөөнд оролцогчид Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж тусгай хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдах юм.






















































