Азийн волейболын холбооноос зохион байгуулсан Ази тивийн цомын төлөө тэмцээний эрх олгох зүүн бүсийн нээлттэй тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй дөрвөн баг оролцож тус бүр гуравдугаар байранд оржээ. Уг тэмцээний эхний гурван байранд шалгарсан багууд цомын тэмцээнд Азийн топ гурван багтай нийлж, нэг зоо болж тоглох бөгөөд нэгдүгээр байр эзэлсэн баг Олимпын тоглолтонд тоглох эрхээ олж авах юм байна. Эдгээр багууд ийнхүү гуравдугаар багт орсноор Монголын волейболын баг тамирчид олимпын тоглолтонд оролцоход нэг шатаар ойртож байна гэсэн үг юм. Дараагийн тэмцээн 2015 оны зургаан сараас 12 сарын хооронд явагдах хуваарьтай. Даширамд дуулгахад тус тэмцээнд оролцоход Азийн волейболын холбооноос 5600 ам.долларын дэмжлэг үзүүлдэг юм байна.





















































