Мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнөөдрийн дээд зиндааны дээд хэсэгт барилдаж буй манай сумочдоос олны анхаарлыг татаад байгаа шинэхэн Сэекэвака А.Ичинноров, Ёкузона Харумофүжи Д.Бямбадорж болон Хакухо М.Даваажаргал, Какүрю М.Ананд нар өрсөлдөгч бөхчүүдээ давжээ. Мөн өнөөдөр давсан тохиолдолд мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ 900 дэх даваагаа авах байсан Кёкюүтэнхо Н.Цэвэгням харамсалтай нь өвдөг шороодсон байна.





















































