Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Томоохон компаниуд татвар төлөхгүй байх уриалга гаргахаар зэхэж байна

2014-11-14
0
ЖИРГЭХ
Дүүрэг дүүргийн татварын байцаагч нарын их хэмжээний мөнгөөр өөрсдийгөө урамшуулсан хэрэг багагүй шуугиан дэгдээж байна.

 9ae2573e-1707-43e8-a94e-2a06c33e3e19   Дүүрэг дүүргийн татварын байцаагч нарын их хэмжээний мөнгөөр өөрсдийгөө урамшуулсан хэрэг багагүй шуугиан дэгдээж байна. Цөөнгүй хэдэн хүн холбогдсон уг хэргийг одоогоор Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа юм. Одоогийн байдлаар татварын хэлтсийнхэн бараг 2009 оноос урамшуулал маягаар 42 саяаас 2.6 тэрбум төгрөгийг өөрсдөдөө олгосоор байсан нь тогтоогдоод байна. Тэд үүнийгээ хуулийн дагуу, бас авах ёстой зүйлээ авсан мэтээр мөрдөн байцаалтын явцад мэдүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хамгийн гол нь тэд татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө ийн урамшуулж байсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Үүнээс болж зарим иргэд ажлаа хаяад татварын байцаагчаар ажилладаг ч юм уу гэж хошигнож байгаа нь нууц биш билээ.

Том аж ахуй нэгжүүд татвар төлөхгүй байх уриалга гаргаж магадгүй
Улс орны эдийн засаг хямралтай, төсөв мөнгө бүрдэхгүй, улсаас өгч байгаа төсвийг танасан байдалтай байгаа энэ үед жижиг дунд аж ахуй эрхлэгчид хийгээд зарим компаниуд шил шилээ даран дампуурч байгааг Монголын ард түмэн мэдэж байгаа. Эдгээр компаниудын ихэнх нь татвараа төлж чадахгүй, дансаа хаалгаснаас үүдэж хаалгаа барьж байгаа гэхэд болно.  Гэтэл нэг хэсэг нөхөд ийм хүнд байдалтай байхад, татвар төлөхийг шаардаж, шахаж, дарамталж суудаг татварын байцаагчид тэднээс авсан мөнгөнөөсөө урамшуулал хүртэж байгаа нь шударга бус юм. Тиймээс ч зарим томоохон компаниуд татвар төлөхгүй байх уриалга гаргахаар зэхэж байгаа сурагтай. Мэдээж тэд компаниудыг дарамталж татвар авч, түүнийгээ өөрсдөдөө урамшуулсан татварынхныг шүүмжилж, тэр мөнгөө улсад тушаахаас нааш татвар өгөхгүй гэх уриалга гаргах юм байна.

 Улсынхаа ерөнхийлөгчөөс өндөр цалин авдаг татварынхан

Татвар төлөгчдийн төлсөн мөнгийг улсад төлөхгүй тэрбум, тэрбумаар нь өөрсдөдөө авч байсан татварын байцаагчид сардаа ч, жилдээ ч тэр Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс  өндөр цалин авдаг байсан байгаа юм. Учир нь Ерөнхийлөгч, гишүүд сардаа 2 сая ч хүрэхгүй цалинтай байдаг. Мэдээж үүнээс нь унаа, утас, хоолны мөнгө суутгагдана гэхээр тэдний сарын цалин нэлээд багасаад явчихна. Гэтэл төрийн түшээдүүсээс татварын байцаагчид хэд дахин илүү цалин авч байгаа нь хүмүүсийн сонирхолыг төрүүлээд байгаа юм.

Түүнчлэн, Монголдоо хамгийн өндөр цалинтайд тооцогддог Дээд шүүхийн шүүгчдээс ч  илүү мөнгө татварын байцаагчид олж байгаа юм. Урамшуулал маягаар тэдний авч байгаа мөнгө нь Дээд шүүхийн шүүгчид аваад байгаа 3-3.2 сая төгрөгнөөс хэд дахин илүүгээр даваад гарчихсан гэвэл та итгэх үү?

Бүр тодруулбал, Дээд шүүхийн шүүгч сард 3 сая, жилд 36 сая төгрөгний цалин авч байхад ганцхан татварын дарга жилд хамгийн багаар бодоход  42 саяыг урамшуулал болгож өөртөө авч байх жишээний.

Юутай ч Монголдоо хамгийн өндөр урамшууллыг өөрсдөдөө бэлэглэсэн татварынхны асуудлыг хуулийн байгууллагынхан хэрхэн шийдэхийг иргэд анхааралтай ажиглаж байна.

Ингээд олон сая төгрөгний урамшуулал авч АТГ-аар шалгагдаж байгаа байцаагчдын нэрсийг, урамшуулал болгож авсан мөнгөн дүнтэй дор хүснэгтээр танилцуулж байна.
a0eb7e5508eb8beoriginal
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • 001 (103.229.120.13)
    Уг нь татварын алба ийм том бүтэцтэй байх ч хэрэггүй, тэртээ тэргүй төлөөгүй татварын дүнгээр нэмээд торгууль,алданга төлүүлдэг юм чинь ,гэхдээ сүүлийн үед татварынхан бүр дэндүү байгаад байсан ингэж шагнал авах гээд байсан юм байна д даа.Уг нь энэ л ажлыг хийх гэж шалгалт өгч тангараг өргөсөн улсууд биз дээ шагнал нэхээд байх ёсгүй?
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    butsaaj tulsuniih ni daraa l tatwaraa tulnu duu. iim l bodoltoi bolson doo
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.142.249)
    оху- д дээд сургууль тогсоогуй нохор татварт ажилд ороод олон жил болсон, одоо ч ТЕГ байж л байна, одоо харахад монгонд МАН , АН ялгаагуй юм байна
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Hen negen (12.129.64.197)
    Үүнээс гадна, аймаг, сум, дүүрэг, баг хорооны ажилтангууд тухайн жилийнхээ төсвөөс илүү гарсан мөнгийг хувааж, хувьдаа авдаг байдал байсаар байгаа. Үүнийг болиулах хэрэгтэй. Зориуд өөрсөддөө илүү гаргахын тулд жилийн үйл ажиллагааг ханаж, танадаг ажил зөндөө байдаг шүү дээ. Энийг бас ярилцацгаая
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • BI (103.23.51.1)
    Бүх татварын газрыг шалгах хэрэгтэй. Өөрсдөө авилга өгч ажилладаг татварын байцаагч нарыг бүгдийг нь ажлаас халах хэрэгтэй. УИХ татварынханы талаар доривтой арга хэмжээ авахгүй бол улсын эдийн засгийн уналт, хямралд зохих хувь нэмрээ нэмэрлээд байх нь
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin (103.26.192.146)
    mash zuv sanaa bn bugdeeree tatvar tuluhuu boliildoo ed nariig ingej tansagluulj bh albatai yu bas ed nar bayalag buteegch bish business erhlegchid jinhene bayalag buteegchid shde
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.8.178)
    Дээх нь үед ганц Елентра машин авах гээд чадалгүй Жип унасан татварын байцаагчид хамаг мөнгө хураалгаж байсан Хэрүүл болсон чинь хуулиа сайн унш тэнэг минь талын талыг надаа талыг нь улсдаа өгдөг юм тэгвэл хэн хэндээ... гэсэн Гэтэл авсан талаасаа ч бас ийм их шагнал авдаг бол тэр сургууль цэцэрлэг, зам гүүр ... баригдаж чадахгүй байгаа нь аргагүй юм байнаа Ёстой со кино дээрх шиг дотор бачимдаад бнааа ... яах вэ
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • ZOCHIN (150.129.143.93)
    SAIKHAN SANAA BAINA
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • наран (103.229.121.207)
    энэ татварынхан гэж хуулийн өмнөөс компаниудыг дарамталдаг шүүдээ.одоо иргэд болон компаниуд татвараа төлөхгүй байх хэрэг эй. цөөн хэдэн хүнд ард бид ингэж адлагдаж дарамтлагдан шахагдаж эцэст эд нарын хоол болгож байхаа болье
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • 123 (202.131.230.202)
    ASUUDAL BOLOLGUI YADGIIN. UGAASAA ODOO TATVARIIG N TOLOH CH UGUI, TEGLEE GEED YAHIIG N HARIY BOLOHGUI BOL BOSLOGO GARGAJ TER SHAGNALTANGUUDIIN N SHOROND HATAHIIG N HARMAAR BAINA. HEN HODOLMOR HIIGEED OLSON MONGIIG N HEN SOROOD BAIGAA N UNEHEER DURGUI HURGEJ BAINA. TER NIIGMIIN DAATGALIINHAN CH GESEN YAJ NARGIJ ZUGAALDAG GELEE MUU PENDIISEN HUVALZNUUD. HUNII IREEDUIDEE ZORIULJ HADGALSAN MONGIIG HULGAI HIIJ BAINA GESEN UG. NIIGMIIN DAATGAL CH GESEN TOLOH HEREG ALGA. TEGSNEES HADGALAMJIND MONGOO HUGATSAATAI HIIGEED BAILGAJ BSAN N DEER YUM BN
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    ардчилал-авилга-шунал-алтантуяа-дэнзэн-гансүх-батүүл-тендер сайн ах-тэмүүжин-тархи угаалт-баабар-***** ах-хошгируулалт...
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Zev shuu Bid tatvar telj tsetsrleg surguuli emch bagshaa tejeej baina gej bodson chin muusain tatvaryn baitsaagchdiig tejeej baiuisan baina Tatvar teleexegui baixyg demjij baina
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.47.210)
    авилга + шагнал + цалин = ?
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.11.101)
    tatvariin huulia hurdan uurchil.jigd vilchlel heregtei bn,zarim ni ogt tuluhgvi bhd zarim ni bvr arisaa huulj elgee zarahas uur araggvi bolloo.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.46.202)
    Дэмжиж байна компаниуд татвар толохгуй бол тэд яах юм бэ шударга бус урамшууллаа зогсоо улсын нэрээр оорсдийгоо шагнагч тосов сорогч хувалзнуудаа
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • ТАТВАРЫН ДАРГА (182.160.41.160)
    АСУУДАЛ Ч ҮҮСЭХ НЬ ДЭЭ ТАТВАРЫН БАЙЦААГЧ БОЛОХОД 15САЯ ТӨГРӨГ ХАХУУЛЬД ӨГДӨГ ГЭСЭН АРГАГҮЙ Л ЮМ БНА ЗА ДАА ТАТВАРЫН ДАРГА БОЛЬЁ ДОО
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ene ch asuudal bolloo doo
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    yst zov tatvar ymar ondor bilee tegeed tatvariin nuhduudee uuhshiileed
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.2.128)
    зөв шүү. юу ч бүтээхгүй мөртлөө хүн дарамталж мөнгө хүүлээд..... энэ улс ил авсан нь энэ... далд хичнээн тэрбумыг халаасалсаныг тооцох аргагүй. атг-- цалин орлогыг нь тооцоод бодит байдалтай нь тулгаад бусдыг нь авилга гээд гаргаад ирвэл яасан юм бэ?
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • ir
      demjij bn,tatvaraa bitgii tul
      2014 оны 11 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 54 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    12 цаг 22 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    15 цаг 19 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    15 цаг 23 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    17 цаг 10 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    17 цаг 25 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    17 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    17 цаг 42 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    17 цаг 45 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    17 цаг 53 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    17 цаг 58 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    18 цаг 7 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    18 цаг 12 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    18 цаг 16 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    19 цаг 46 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    20 цаг 23 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    20 цаг 41 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    21 цаг 28 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    22 цаг 32 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    22 цаг 54 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК