
МҮЭХ –ноос ирэх онд цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 60 хувиар нэмэх саналыг УИХ болон Засгийн газарт хүргээлэхээр болжээ. МҮЭХ –ны үзэж буйгаар хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог дахин яаралтай хуралдуулах, хэлэлцээр эхлүүлэх санал гаргажээ. Мөн төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэхэд МҮЭХ –ны саналыг авч ирэх жилийн төсөвт шинээр сургууль, цэцэрлэг барих мөнгөн дүнг суулгаж өгөхийг шаардаж, орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх асуудлыг бүрэн шийдэж өгөх нь зүйтэй гэж үзжээ.