2012 онд Төв аймгийн Батсүмбэр суманд Шатахуун түгээх станцын ажилтан эмэгтэйг буудаж, нөхрийг нь хутгалж, орлого болох гурван сая төгрөгийг дээрэмдээд зугтсан хэрэг гарсан. Уг хэрэг үйлдсэн этгээдүүд урьдаас зохион байгуулалттай гэмт үйлдлээ гүйцэлдүүлсэн гэдгийг эх сурвалжууд хэлээд байгаа.Гэвч тэд өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн энэ хэргийн үнэн мөнийг олж, хэрэгтнүүдийг олж өгөхийг хүсч Хууль зүйн сайдад хандсаар байгааг эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим






















































