Өнгөрсөн тавдугаар сард Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу Шар хадны эцэст орших “Хар хошуу” гэдэг уулын орой дээр хоёр охиныг зэрлэгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан.“Овооны хажууд хоёр эмэгтэй хүний цогцос байна” гэсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид өргөн маршрутаар хэргийн газрыг хамгаалалтад авч, нийт гурван удаа үзлэг хийж ажилласан байдаг. Улмаар хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг олж илрүүлж чадсаны үр дүнд 48 цагийн хугацаанд хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг баривчлан хорьсон талаар цагдаагийнхан мэдэгдэж байв.
Улаанбаатар хотоос Б.Идэрзаяа гэгч этгээдийг баривчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байсан. ХаринДарханаас баригдсан Э.Золбоо нь энэ хэрэгт ямар оролцоотой вэ гэдгийг шалгаж байна гэж мэдээлж байсан юм. Хэрэг явдлаас хойш хэдэн сар нам жим болсон энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад, нотлох баримтуудыг прокурорт шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар прокурорын газраас хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Э.Золбоо гэгчийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан байна. Энэ хэргийг сэжигтэн И нь ганцаараа үйлдсэн болох нь тогтоогдсон аж.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (1)