Тайландын
Пукет хотноо зохион байгуулагдаж буй элсний Азийн IV наадамд
Монголын сагсчид оролцохоор боллоо. Тодорхой шалтгааны улмаас Монголын Үндэсний
олимпийн хорооны зүгээс тус наадамд оролцох эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн
багт хориг тавиад байсан юм. Харин
хоёр хоногийн өмнө Монголын Үндэсний олимпийн хорооноос хоригоо цуцалсан байна. Ингэснээр манай эрэгтэй,
эмэгтэй сагсчид Азийн элсний IV наадамд оролцохоор боллоо. Сагсчид өнөөдөр Тайландын Пукет хотыг зорих
аж.





















































Сэтгэгдэл (1)