1.Үндэсний супер лигийн 2013-2014 оны Финалын үнэ цэнэтэй тоглогч Т. Санчир СБЛ Хасын Хүлэгтэй багтай хийсэн гэрээ дуусгавар болж Баянгол Гурвантамир багт нэгдсэн.2. Дээд лигийн Тэргүүн тоглогч Ц.Мэргэн,Ёлууд болон шигшээ багт зүтгэж явсан шилдэг холбон тоглогчдын нэг Бүүдээ буюу Ц.Пүрэвдорж, Слэйм данкаар нэрийн хуудсаа хийсэн Х. Бат-Эрдэнэ нар Төв аймгийн Төв Ургац багт орсон.
3. Баянгол Гурвантамир баг, Залуучуудын шигшээ багийн тоглогч О.Цэлмэг, Г.Чинбат, Энхбатын Дөлгөөн болон Танан Гарьд багийн тоглогч О.Очирбат болон ОУХМ Бат-Орших лигтээ эргэн ирж Лигийн гурван удаагийн аварга Лидер багт нэгдсэн.
4.МУГД Ц.Цэвэрбал багшаар удирдуулсан Ирвэс багт, түүний унаган шавь нар дээр Ригсийн Б.Баярбат, Эрдэнэдалай нар элссэн мэдээлэл байна.





















































