2014.11.15, Бямба гараг / Билгийн тооллын: 23Их морь одтой, цагаан бар өдөр
Аргын тооллын: 2014.11.15, Бямба гараг
Наран ургах шингэх: 08.19-17.33
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бөө удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно.





















































