Орчин үеийн түүхийг өөрчилсөн 10 алдартай бослогыг танилцуулж байна.
Орчин үеийн түүхийг өөрчилсөн 10 алдартай бослогыг танилцуулж байна.

2014 оны наймдугаар сард АНУ-ын Фергусон хотод 18 настай Майкл Браун
хэмээх хар арьст хүүг цагдаагийн ажилтан Даррен Уилсон зургаан удаа
буудаж хөнөөсөн хэрэг гарсан билээ. Хүүгийн амь насыг нэхэмжилсэн хүмүүс
хэдэн өдрийн турш жагсаал зохион байгуулж, үймээн дэгдсэн юм. Фергусоны
үймээн Америкийн нийгэмд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал
бат бөх оршсоор байгааг харуулав. 1960-аад оны иргэний хөдөлгөөнөөс хойш
анх удаа ийм томоохон бослого дэгдлээ. Ерөнхийлөгч Барак Обама цагдаа
нарыг цэргийн тоног хэрэгслээр хангасны гайгаар энгийн иргэдэд түрэмгий
хандах болжээ.

1992 оны дөрөвдүгээр сарын 29-нд Лос Анжелест дэгдсэн үймээн 53 хүний
аминд хүрч, 3000 хүн шархадсан байна. Хотын хэд хэдэн барилга
байгууламжуудыг галдан шатаасны улмаас 1 тэрбум ам.долларын хохирол
амсчээ. Цагдаагийнхны эрх дураараа аашлахыг эсэргүүцсэн энэ бослого
нийгэмд өөрчлөлт авчирсан ажээ. Үүний дараа Лос Анжелесын цагдаагийн
дарга Дарел Гэйтс огцорлоо. Мөн гэм буруутай зургаан хүнд ял оноосон юм.

1960-аад оны дундуур Францын эдийн засаг сэргэж, нийгэм тогтвортой
болж ирэхэд ерөнхийлөгч Чарльз де Гаулле бүх нийтээр дагаж мөрдөх хууль
баталж, хаант засаглал нуран унажээ. Гэвч их сургуулийн шинэчлэл нь
оновчгүй байснаас төгссөн хойноо ажил олно гэдэг оюутнуудад тун хүнд
байжээ. Ингээд оюутнуудын эхлүүлсэн тэмцэлд үйлдвэрийн ажилтнууд
нэгдлээ. Тухайн үед хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн ажил хаялтад 11
сая хүн оролцсон нь хүн амынх нь 22 хувь байжээ.Удалгүй оюутнууд ялж,
Францад дахин сонгууль явуулсаны ачаар боловсролын орчин үеийн системтэй
болж, ажлын нөхцлийг сайжруулжээ.

1835 онд цагаан арьстнууд Беверли Сноув хэмээх чөлөөт хар арьстны
ажиллуулж байсан рестораныг түйвээжээ. Хар арьстнуудын бизнесийг
нураасан нь бослого, хөдөлгөөн дэгдэхэд хүргэсэн юм. Ингээд дараа жил нь
Конгресс боолчлолыг эсэргүүцсэн шийдвэр гаргасан байна.

1968 онд Чикаго, Иллиноист Ардчилсан намыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж
байв. Энэ хооронд үндэсний цөөнхүүд Вьетнамын дайныг шүүмжилж байсан
ажээ. Ингээд эмх замбараагүй байдал үүсч Чикагод 12 мянган цагдаа, 500
цэрэг, 600 эргүүл, хамгаалтын албаныхан ажиллаж байсан гэдэг. Энэ
тэмцлийн үр дүнд Америкт дахин сонгууль явагдав.

Барууны хэвлэлүүдийн “Арабын хавар” гэж нэрлэсэн тэмцэл нь Фэйсбүүк,
Твиттер зэрэг нийгмийн сайтууд ямар хүчтэй хэрэгсэл болсныг түүхэнд
нотолсон юм. Ажилгүйдэл, авилгал, ядууралд идэгдсэн нийгмийг эсэргүүцсэн
тэмцэл Арабын олон оронд зэрэг өрнөсний дүнд дарангуйлагчид огцорлоо.
Энэ тэмцэл өнөөг хүртэл дуусаагүй байгаа гэж судлаачид үздэг.

1965 онд Африк гаралтай Америкчуудын эрхийг хамгаалах хөдөлгөөнд 31-35
мянган хүн оролцжээ. Эмх замбараагүй байдлыг цагдаа нар намжааж
дийлээгүй бөгөөд 34 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархадсан байна. Энэ
тэмцлийн дараа хар арьстнууд тэгш эрхтэйгээр боловсрол олж авах эрхтэй
болжээ.

Энэ тэмцэл ижил хүйстнүүдийн нийгмийн үйл ажиллагааг бүхий л салбарт хорьж байснаас үүдэлтэй. Ижил хүйстнүүдийн тэмцэл Америкийн томоохон хотуудад өрнөж, олон мянган хүнийг хамарчээ. Үүний дараахан Лос Анжелес, Чикаго, Сан Франциско хотуудад ижил хүйстнүүдээр бахархах анхны парад болжээ.

1999 онд дэлхийн удирдагчид худалдааны хуулиудыг өөрчлөхөөр Сиэтл хотноо цугларчээ. Үүнийг эсэргүүцсэн хүмүүс хотын төвийг бүслэн хааж, эмх замбараагүй байдал үүсчээ. Жагсагчдыг тараахын тулд резинэн сум, нулимс асгаруулах хий ашиглаж байсан гэдэг. Энэ үеэр 600 хүнийг баривчилсны эцэст цагдаагийн ажилтнууд огцорч эхэлжээ. Глобалчлалыг эсэргүүцсэн энэ хөдөлгөөн вэб интернэт ямар чухал болохыг хүмүүст ойлгуулсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Латин Америк залуус, Лос Анжелесийн цэргийн албан хаагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. 1943 оны зургадугаар сард Лос Анжелесын шумбагч, цэргүүд Латин залуустай зодолдож, 500 гаруй хүнийг эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр баривчлав. Үүний дараа Арми, тэнгисийн цэрэг бие бүрэлдэхүүнээ цөөлөх шийдвэр гаргасан юм.






















































Сэтгэгдэл (1)